Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Жава хөгжүүлэгчийн ахисан түвшний сургалтад тэтгэлэгтэй хамрагдсан залуус сертификатаа авав

ikon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран 2018 оны 11 дүгээр сараас эхлүүлсэн Жава хөгжүүлэгчийн ахисан түвшний 4 сарын хугацаатай сургалтад амжилттай хамрагдсан 12 залуу сар бүр 220,000 төгрөгний тэтгэлгээр суралцсан юм.

Тэд сургалтаа амжилттай төгсөж, өнөөдөр сертификатаа гардан авч, ажлын байранд шууд холбогдлоо.

Тус сургалтыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-ийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг.

Компьютерийн үндсэн хэрэглээ, фотошоп программын сургалт, мэдээллийн технологийн чиглэлийн 8 төрлийн нарийн мэргэжлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа аж.

 

Эх сурвалж: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн  газар