Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хэйсэй эриний сүүлчийн тэмцээнд Хакухо ганц ч уналгүй түрүүллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хэйсэй эринд болсон Японы мэргэжлийн сүмо бөхийн сүүлчийн тэмцээнд Монгол ёкозуна Хакухо түрүүлж, 42 дахь түрүүгээ авлаа.

Эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж, 1989 онд эхэлсэн түүний эрин өндөрлөж байгаа юм. Тэмцээний сүүлчийн өдөр 34 настай Хакухо нутаг нэгт ёкозуна Какурюг давснаар 15 даваа, нэг ч унаагүй түрүүлжээ.

Түүний араас 14 даваа, нэг унаатай магеширагийн дөрөв дэх бөх Ичиножо нэхэж байсан юм.

Хакухогийн 42 түрүү нь жилд зургаан тэмцээн зохион байгуулдаг болсон 1958 оноос хойшх хамгийн дээд амжилт ажээ. Түүний дараа 32 түрүүтэй их аварга Тайхо (1940-2013) агсан жагсаж байна. Тэрээр 1971 онд зодог тайлсан юм.

Мөн Хакухо 15 дахь удаагаа ганц ч уналгүй түрүүллээ.

Ирэх тавдугаар сард Японы шинэ эзэн хаан Нарухитогийн эриний анхны тэмцээн болно. Шинэ эриний нэрийг дөрөвдүгээр сарын 1-нд зарлах төлөвтэй байгаа юм.

 

Эх сурвалж: Asahi