Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ цахилгаан автомашины тоогоо 2019 онд 10, 2020 онд 12% нэмэгдүүлнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Image: REUTERS

Дэлхий дахинд тулгамдаж буй байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, түлшний хэрэгцээ зэрэгтэй холбоотойгоор цахилгаан автомашины хэрэглээ сүүлийн жилүүдэд өсөөд буй.

Ялангуяа, дэлхийн улсуудаас БНХАУ дахь цахилгаан автомашины хэрэглээ болон хэрэгцээ өдөр ирэх тусам өсөж буй талаар олон улсын шинжээчид дурдаад байна. Тодруулбал, зөвхөн 2017 онд л гэхэд нийт 1.3 сая цахилгаан автомашин тус улсад зарагдсан бол энэ тоо 2018 онд 62%-аар өсөөд байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард дэлхий дахинд нийт дөрвөн сая орчим цахилгаан автомашин ашиглагдаж байгаа гэсэн тооцоолол гарсан нь ийм төрлийн автомашины зах зээл 2013 оноос хойш зургаа дахин томорсныг харуулах үзүүлэлт юм.

Түүнчлэн цахилгаан автомашин үйлдвэрлэгч АНУ-тай харьцуулахад ийм төрлийн автомашин БНХАУ-аас бага хэрэглэгдэж буй нь доорх графикаас харагдаж байна.

График 1. 2011-2018 оны АНУ болон БНХАУ-ын цахилгаан автомашины хэрэглээний өсөлт

 

Өнгөрсөн жил БНХАУ-д зарагдсан цахилгаан автомашины тоо нийт шинээр зарагдсан 28.1 сая автомашины дөрвөн хувийг эзэлж байгаа ба энэ нь АНУ-тай харьцуулахад хоёр хувиар, Европын улсуудтай харьцуулахад гурван хувиар их байгаа юм.

Гэвч энэ тоо тус улсын Засгийн газрын бодлогыг хангах хэмжээний үзүүлэлт биш. Тус улс 2019 онд цахилгаан автомашины тоогоо 10, 2020 онд 12 хувь болгоно гэсэн зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү хэрэгцээ, шаардлагыг анзаарсан АНУ-ын цахилгаан автомашины Тесла компани томоохон үйлдвэрээ Шанхайд нээхээр болсноо зарлаад зогсохгүй үлэмж хэмжээний томоохон үйлдвэр /гигаүйлдвэр/-ийн барилгын ажил аль хэдийнэ эхлээд буй. Тус үйлдвэр ашиглалтад ормогц Тесла Хятад улсын зах зээлд зориулсан "Тесла III" загварын автомашиныг үйлдвэрлэх зорилготой байгаагаа мэдээлсэн.

 

 

 

 

Эх сурвалж: World Economic Forum