Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АТГ-аас гуравдугаар сард хийсэн ажлаа танилцуулна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN

Төрийн ордонд

09:00 цагт "Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019" болно.

Blue Sky зочид буудалд

09:00 цагт “Уур амьсгалд ухаалаг хандлагыг мал аж ахуйн үйлдвэрлэл нэвтрүүлэх” техник, хамтын ажиллаагааны төслийн нээлт болно.

ХХААХҮЯ-нд

10:00 цагаас “Монгол орны бордооны үйлдвэрлэл ба Хэрэглээ” эрдэм шинжилгээний хурал болно.

Ардчилсан намын төв байранд

11:00 цагаас АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд

11:00 цагаас Нийслэлийн сонгуулийн хорооноос Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт болсон дахин сонгуулийн дүнг танилцуулна.

АТГ-ын Олон нийтийн төвд

11:00 цагаас  АТГ-аас 2019 оны гуравдугаар сард хийсэн ажлаа танилцуулна.

Монголын Хүүхдийн ордонд

11:00 цагаас “Сүрьеэгүй Улаанбаатар” өдөрлөг болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Сэтгэлзүйч, багш нар хамтран “Полулизмын мэдрэлтнүүдийг оношлох аян” эрдэм шинжилгээний бага хурлын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах асуудлаар мэдээлэл хийнэ.

Сэргээн засах төвд

13:00 цагт ХБХХЕГазар, сэргээн засах төвтэй хамтран Оюуны бэрхшээлтэй хүүхдийн ОУ-ын өдрийг тохиолдуулан оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж, үнэ төлбөргүй эмчилгээ хийнэ.