Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс 20 жилийн дараа НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганы даргаар сонгогдов

ikon.mn
2019 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сонгогдов.

Бангкок хотноо тавдугаар сарын 27-31-нд болох энэ удаагийн чуулган “Иргэдийг чадавхжуулах нь; оролцоо, тэгш байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд болох юм. 

Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс нь бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын бүтэц бөгөөд энэ удаагийн чуулганаар ахлах албан тушаалтнуудын уулзалт, сайд нарын түвшний хуралдаан болох юм.

Ийнхүү Монгол Улс 20 жилийн дараа тус байгууллагын чуулганы даргаар сонгогдон ажиллахаар боллоо.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам