Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Заавал өгөх Монгол хэл бичгийн шалгалт 12:00 цагаас улс орон даяар зэрэг эхэлнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, ЭЕШ

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт өнөөдөр 12:00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.

Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх бөгөөд шалгалт өгөх, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон бол шалгалтад оруулахгүй гэж ЭЕШ-ын журамд заажээ.

Монгол хэл бичгийн шалгалт нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ. Шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут.

БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон. Монгол хэл бичгийн шалгалтыг өгч босго онооны болзол хангаагүй шалгуулагчдаас авах дахин шалгалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах юм байна.