Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Жимми Картер өнөөдөр албан ёсоор АНУ-ын хамгийн өндөр насалсан ерөнхийлөгч болж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Баасан гарагт АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч Жимми Картер 94 нас, 172 хоногтой болж байна.

Ингэснээр тэр Америкийн түүхэнд хамгийн өндөр насалсан ерөнхийлөгч болж байгаа юм.

Өмнөх дээд амжилтыг 94 жил, 171 хоног амьдарсан “том” Жорж Буш эзэмшиж байжээ. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд нас барсан юм.

Хоёр ерөнхийлөгч хоёул 1924 онд төрсөн. Буш зургаадугаар сарын 12-нд мэндэлсэн бол Картер аравдугаар сарын 1-нд мэндэлж байжээ.

Энгийн фермерийн гэр бүлд төрсөн Картерын улс төрийн амьдрал нь гайхалтай амжилттай байж сенатын гишүүн, мужийн захирагч болж улмаар 1976 онд Цагаан ордонд суусан юм.

Тэр бас эрүүл мэндийн хувьд ч амжилттай яваа нэгэн. Гурван жил гаруйн өмнө Картер хорт хавдартай болсноо зарлаж байсан бол хэсэг хугацаанд эмчлүүлсний дараа бүрэн эдгэрсэн байна.

 

Эх сурвалж: Time