Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Бэлгийн дарамт үзүүлснээ хүлээн зөвшөөрсөн прокурор асан Е.Сагсайн бичлэгийг ил болголоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 22
iKon.MN

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян өчигдөр амалсан ёсоор Улсын ерөнхий прокурорын орлогч, прокурор асан Е.Сагсайгийн бичлэгийг хэсгийг олон нийтэд үзүүлэв.

Нийт 4-5 минутын уг бичлэгээс олон нийтэд үзүүлэх боломжтой цөөн хэдэн секундын бичлэгийг үзүүлсэн бөгөөд уг бичлэгт прокурор асан Е.Сагсай нь бичлэгт хамт байсан эмэгтэйгээ бэлгийн дарамтад оруулсан, секс хийж байсан гэдгээ "Үнэн" хэмээн хүлээн зөвшөөрч, бичлэг хийсэн этгээдүүдийн тулган шаардсанаар ямар нэгэн хэргийг маргаашийн дотор шийдэж өгнө гэдгээ нүцгэн сууж байгаад амалж буй талаар байв.

Мэдээллийг ТВ5 телевиз ШУУД дамжуулан хүргэв:

https://www.facebook.com/TV5Mongolia/videos/2291284537796969/

Энэхүү бичлэгийг үзүүлж байгаа нь хууль, шүүхийн системд ажиллаж байгаа хүн хэнийг ч бэлгийн дарамтад оруулж, хэнийг ч хамаагүй ялладаг тогтолцоог халахын төлөө тэмцэх ёстой гэдгээ илэрхийлэхийг хүссэнээ Э.Эрдэнэжамъян хэлэв. Мөн эмэгтэйчүүдийг эрх үүний цаана зөрчигдөж, өндөр албан тушаалтнуудтай холбоотой хүчингийн хэргийн хохирогчид хохирогч болж, хэрэгтнүүд мултарч байгааг хөндөж "Хамгийн нуугдмал,  илэрдэггүй, ирсэн ч баригддаггүй, баригдсан ч шүүгддэггүй. УИХ-ын гишүүдтэй холбоотой хэрэг яаж шийдэгдэж байна, бэлгийн дарамтад өртсөн хэрэг яаж явагдаж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй.  

Үнэн үг хэлсэн хүмүүсийг хохироогоод, худлаа хэлснийг нь хаацайлдаг тогтолцоонд бид амьдарч байна. Тиймээс хувь хүний хувьд хууль шүүхийн байгууллагыг цэвэрлэхийн төлөө эцсээ хүртэл ажиллана" гэлээ.

Мөн хэрэв Е.Сагсай бичлэгийн талаар гомдол гаргаж, гүтгэсэн гэвэл шүүхийн өмнө уулзахад бэлэн гэдгээ хэллээ.