2019/08/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
23:00
S40
13°
00:00
S40
12°
01:00
S26
12°
02:00
S26
11°
03:00
S26
11°
04:00
S26
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
12°
09:00
S30
13°
10:00
S30
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн тивийн аварга шалгаруулах бөхийн тэмцээнд 12 орны 200 гаруй тамирчин оролцохоор Улаанбаатарт иржээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 22
iKon.MN

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлж өчигдөр нээлтээ хийлээ. 

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ази тивийн чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Ази тивийн олон орноос манай сайхан оронд зочилж байгаа олон зочид тамирчид, шүүгчид та бүхнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тавтай морилохыг урьж байна. 

Энэхүү тэмцээнийг анх удаа зохион байгуулахаар шийдвэрлэж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион явуулах эрхийг олгосон явдалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, тэмцээнийг зохион байгуулах хорооны даргын хувьд талархалтай, маш их баяртай байгаагаа илэрхийлье. Тэмцээнд оролцогч тамирчид та бүхэн эрч хүч, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье” гэж хэллээ.

Ази тивийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Сингапур, Тажикстан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг зэрэг 12 орны 200 гаруй тамирчин оролцох юм. Манай улсаас бөхийн сонгомол, чөлөөт бөх /эрэгтэй, эмэгтэй/ гурван төрөлд 30 гаруй тамирчин хүчээ үзнэ.

Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Кыргызстан улсын тамирчин Улукбек Жолдошбеков, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Туркменистан улсын тамирчин Довлетмурат Оразгылыджов зэрэг өсч яваа шилдэг тамирчид дэвжээнээ зодоглоно.

“U23” Азийн тивийн аварга шалгаруулах бөхийн тэмцээн энэ сарын 24-нийг дуустал “Буянт Ухаа” спортын ордонд болно.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x