ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, ахмад М.Мөнхшүр уг хэргийн талаар товч мэдээлэл өглөө.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/283966245854915/
Тэрбээр "2019 оны гуравдугаар сарын 21-ний өдөр 11:00 цагт БЗД-ийн 13 хороонд ”Офицер захын хажууд нэг хүүхэд машин доогуур хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны иргэнээс цагдаагийн байгууллагад өгсөн.
Дуудлагын дагуу БЗД дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад эрэгтэй зургаан настай А гэрийнхээ давхрын цонхоор унаж, осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бөгөөд хэргийг шалгаж байгаа.
Урьдчилсан байдлаар хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь цоожилж үлдээснээс золгүй байдал гарсан гэж үзэж байгаа.
Цагдаагийн байгууллагаас хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхүй байхыг байнга анхааруулдаг. Гэтэл хүүхдийг үл хайхрах тохиолдлоор амь нас нь хохирсон асуудлыг шалгаж байна" гэлээ.
.
Талийгаач хүүгийн эгч хичээлдээ явахдаа дүүгээ гаднаас нь цоожлоод явсан бол эмээ нь тухайн өдрийн өглөө ээлжийн ажлаасаа бууж гэртээ ирэх байсан аж.