Казахстаны нийслэл Астана хот одооноос эхлэн Нурсултан нэртэй болж байна. Тус улсыг 30 орчим жил удирдсан Нурсултан Назарбаев ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсны дараа түүнийг залгамжлагч Касым-Жомарт Токаевын гаргасан анхны шийдвэр энэ юм.
Токаев нь Казахстаны парламентын дээд танхимын дарга байсан бөгөөд одоо 2020 оны сонгууль хүртэл ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллана.
Парламентын спикерийн ажлыг нь Назарбаевын том охин Дарига Назарбаева хүлээн авчээ.
Астанагийн нэрийг солих болсон үндэслэлээ “Казахстаны анхны ерөнхийлөгчийн алдрыг мөнхлөх” гэж Токаев тайлбарласан байна.
Казах хэлээр “нийслэл” гэсэн утга бүхий нэртэй Астана нь 1997 онд Казахстаны нийслэл болж байв. Өмнө нь Алматы хот тус улсын нийслэл байжээ.
Орчин үеийн түүхэнд хотын нэрийг солих явдал нэлээд хэдэн удаа тохиолдож байв.
Эдгээрээс дурдвал:
Эх сурвалж: BBC