Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монголд анх удаа Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагаар мэдээлэл өгөх утасны нээлт болно

ikon.mn
2019 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Корпорейт конвейшн төв”-ийн Эвент холлд

09:00 цагт “MONGOLIA GOLD-2019” алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн 3 дахь удаагийн Олон улсын хурал, үзэсгэлэн болно.

Улаанбаатар хот дахь гаалийн газрын 6 давхарт /Вокзал/

10:00 цагт Гаалийн ерөнхий газар болон Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг хамтран "Зэрлэг амьтан хамгаалах , тэдгээрийн хууль бус худалдааны гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд төрийн байгууллагууд болон албаны эрэлч ноходын оролцоо ба ач холбогдол" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг болно. 

Блю Скай зочид буудалд

10:00-14:00 цагт тусгай хэрэгцээт хүүхдүүдийг дэмжиж ажилласан туршилга солилцох уулзалт болно.

"Холидэй Инн" зочид буудлын хурлын танхимд

10:00 цагт Дэлхийн усны өдрийн нэгсэн арга хэмжээ "Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ" төслийн үр дүнг танилцуулах уулзалт болно.

Туушин зочид буудалд

10:00 цагт "Ардчилал ба оролцоот эдийн засаг" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болно.

Нийслэлийн ЗДТГ-ын А танхимд

10.30 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн А блокийн 2 давхарт

11:00 цагт Монголд анх удаа Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагаар мэдээлэл өгөх 1800-2000 утасны нээлт болно.  

Эрүүл мэндийн яамны “А”зааланд

11:00 цагт “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр 2019” хэвлэлийн бага хурал болно.

УУХҮЯ-ны Хурлын танхимд 

11:00 цагт Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан “Монголын геологи хайгуул-2019” чуулга уулзалтыг зохион байгуулагдана.

 Нийслэлийн цагдаагийн газрын 108 тоотод буюу хэвлэл мэдээллийн төвд 

12:00 цагт Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар болон хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

УДЭТ-т

13:00 цагт Найруулагч, жүжигчин, багш Г.Доржсамбуу гуайн 70 жилийн ойд зориулсан "Тэнгэр мэднэ" хүндэтгэлийн арга хэмжээ болно.