Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дятловын багийнхан Уралын нуруунд хэрхэн амь үрэгдсэн бэ?

Х.Оюунболд, Зууны мэдээ
2019 оны 3 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг

ОХУ-ын Ерөнхий шүүхээс өнгөрсөн сард Уралын нуруунд учир битүүлгээр амь үрэгдсэн Дятловын багийнхны үхлийн нууцтай холбоотой хэргийн нөхцөл байдлыг нухацтай шалгаж үзнэ гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ энэ хэргийг тус улсын Судалгааны хороо 2015 онд шалгаж байжээ. Энэ талаар “Москва Комсомол” сонин өмнө нь нийтлэгдэж байгаагүй баримтыг олсон байна.

Болсон үйл явдал

ОХУ-ын Судалгааны хороо 2015 оны зургаадугаар сарын 5-нд Уралын нуруунд 1959 оны хоёрдугаар сард амь үрэгдсэн есөн жуулчны хэргийн эцсийн дүгнэлтийг гаргасан байна. “Москва Комсомол” сонины сэтгүүлч Андрей Камакины үзэж байгаагаар  энэ хэргийг 1959 онд хаасны дараа цагдаагийн газраас хариулт өгөхийг зорьсон эхний оролдлого ажээ. Түүнээс гадна чуваш хэлээр “Үхлийн уул” гэсэн утгатай ууланд 1959 оны хоёрдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө болсон явдлын талаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн нь амжилттай болжээ.

Энэ эмгэнэлт явдал болсонтой хамгийн ойрхон байдаг цаг уурын газрын баримтын шинжилгээгээр тэр шөнийн турш секундэд 20-30 метрийн хүчтэй салхитай, их цастай, цаг агаар -40 хэм хүрсэн хамгийн багадаа 10 цаг үргэлжилсэн хүчтэй шуурга болсон байна. Сонинд шүүхийн мэргэжилтнүүд “1959 оны хоёрдугаар сарын 2-нд үргэлжилсэн цасан шуурга болсон гэж үзжээ. Энэ шуурга нь өдөр дуусах үеэр эрчимжсэн.

Харин энэ үеэр багийнхан уулын налууд буудаллахаар шийдвэрлэсэн нь тэдний том алдаа байсан учраас эмгэнэлт явдал болох нь тодорхой байсан” гэж онцолсныг эш татан бичжээ. Сэтгүүлч, жуулчид майхнаасаа хурдан ч биш удаан биш  замдаа таарсан бүхнийг сүйтгэж байсан  жижиг цасан бөмбөлөгнөөс болж гарсан ажээ. Эсвэл эсрэгээрээ гарч чадаагүй, зөвхөн хязгаарлагдмал талбайд болсон харьцангуй удаан нуралт байсан гэж үзэж байгаагаа бичсэн байна.

Энэ нь жуулчид өөрсдөө майхнаа барихын тулд саад болж байсан цасыг зайлуулахад хүргэжээ. Үүнийг нь тэд цасан дунд суурийн нүх ухаж байсныг нь харуулсан гэрэл зураг баталдаг байна. Хэдийгээр цасан бөмбөлөг том биш байсан ч учруулах аюул нь их байжээ. Судалгааны хорооны мэргэжилтнүүд цас бол хөнгөн гэдэг буруу ойлголтыг арилгаж цасан бөмбөлөг хэчнээн том, нойтон байх тусмаа нягтрал их байдаг гэж мэдэгдсэн байна.

60 жилийн турш энэ хувилбарыг хэлэлцээгүй вэ?

Шүүхийн мэргэжилтнүүд “Эхэндээ энэ хувилбарыг нөхцөл байдлын талаар алдаатай дүгнэлт хийсний улмаас хассан” гэж үзсэн байна. Аврах ажиллагаанд оролцсон ихэнх оролцогч, Шүүхийн төлөөлөгчид осол болсон газарт 26 хоногийн дараа цасаар хучигдаж, мэдэгдэхүйц өөрчлөгдсөний дараа ажиглалт хийсэн гэж мэдэгджээ.

Энэ хэргийг яагаад сонирхож эхлэв?
 

Хамгийн сонирхолтой асуулт бол яагаад энэ хэргийг дахин шалгаж эхлэв гэдэгт байгаа юм. Шинжээчид хэн ч жуулчдын амь насыг хөнөөгөөгүй гэдэгт итгэлтэй байгаа бол Дятловын багийнханд тохиолдсон явдал цэвэр сонирхолтой түүх. Гэхдээ цагдаагийнхан өнгөрсөн хэргийн нууцыг судлахаас гадна өөр хийх зүйл байгаа нь тодорхой гэж сэтгүүлч онцолсон байна.

Түүнээс гадна Дятловын багийн хэргийг энгийн нэг шалтгаанаар хаах хэрэгтэй. Энэ түүхийг тойрсон олон үлгэр домог байдаг. Заримдаа гэмгүй хүмүүсийг буруутгаж гүтгэдэг гэжээ. Жуулчдын амь үрэгдсэн шалтгаантай хамгийн их холбож ярьдаг хувилбар нь уугуул чуваш иргэд тэднийг ариун дагшин онгон газарт нь халдсан учраас шийтгэсэн гэдэг хувилбар юм байна. Мөн энэ хэрэгтэй холбоотой домгийн өөр нэг хохирогч нь Сёмен Золотарёвийн гэр бүл юм.

Түүний гэр бүлийнхэн Золотарёвийн шарилын үлдэгдлийг ухаж гаргахыг шаардсаныг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард биелүүлжээ. Шинжээч Сергей Никитин энэ хүний биеийн үлдэгдэл Золотарёвт хамаатайг тодорхойлсон байна. Гэхдээ үүнээс хойш түүний биеийн хэсгээс гаргаж авсан биеийн ДНХ-ийг Золотарёвийн эгчийн хүүхдүүдийнхтэй таарч байгааг харьцуулсан генетикийн шинжилгээг хийсэн байна.

Эхний хариу сөрөг гарсан бол хоёр дахь түүнийг нь баталжээ. Харин одоо эцсийн байдлаар цогцос түүнд хамаатайг шийдвэрлэх генетикийн өөр судалгааг хийхээр бэлдэж байгаа юм байна. Москва Комсомол сониноос Никитинийн эш татсанаар эхний шинжилгээг сонирхогч, хоёр дахийг нь мэргэжлийн хүн хийсэн гэжээ. Мөн шинжээч судалгааны хороо энэ их чухал баримт гэсэн дүгнэлт гаргасан гэж үзсэн байна.

Харин ганцхан зүйлийг залруулсан нь Дубинина, Золотарёв, Тибо Бригнол нар гэмтсэнтэй холбоотой гэжээ. Тэрбээр “Энэ бүх баримтыг судалснаар, бүгд зэрэг нүхэнд ойчсон байх магадлал их бага гэж бодож байна. Түүнийхээр эхлээд бэртлээс нь үзэхэд баруун талын олон хавирга хугарснаар Дубинина унасан. Золотарёв дээрээс нь унасан (баруун талын олон хавирга хугарсан) байна. Дараа нь Колеватов түүн дээр унасан ч гэмтээгээгүй аж. Хамгийн сүүлд Тибо Бригнол унахдаа толгойгоо цохисон байна.

Харин сэтгүүлч Камакин шүүхийн мөрдлөгөөр энэ хэрэгтэй холбоотой бүх зүйлийг тодруулна гэж найдаж байгаа юм байна. Түүнээс гадна Дятловын бүлэгт тохиолдсон түүхийн эмгэнэлт явдлын сүүлийн зураглалыг илүү тодорхой болгож магадгүй гэж бодож байна гэж ярьсан байна.

Зураг