2021/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.48₮
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-4°
21:00
S31
-1°
22:00
S31
-2°
23:00
S31
-3°
00:00
S31
-3°
01:00
S31
-4°
02:00
S31
-4°
03:00
S31
-4°
04:00
S31
-5°
05:00
S31
-5°
06:00
S31
-6°
07:00
S31
-6°
08:00
S32
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ангела Меркель АНУ-ын шахалтыг сөрж, Хуавэйг “өмгөөлөв”

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Берлинд болсон Global Solutions чуулганд оролцохдоо Германы канцлерь Ангела Меркель 5G технологийн нийлүүлэгчийг шалгаруулахдаа Хятадын Хуавэйг хааж боохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын засаг захиргаанаас хэрвээ Хятадын компани Германы 5G сүлжээний технологийн нийлүүлэгчээр сонгогдвол тагнуулын мэдээлэл хуваалцахаа зогсооно гэж Берлиний эрх баригчдад анхааруулсан юм.

Меркель өчигдөр хэлэхдээ “Би хоёр зүйлд итгэдэггүй. Нэгт, аюулгүй байдалтай холбоотой нууц асуудлыг олны нүдэн дээр хэлэлцэх. Хоёрт, тодорхой нэг улсад харьяалагддагаас нь болоод аль нэг компанийг ялгаварлан гадуурхах” гэж ярьжээ.

Өчигдөр Германы засгийн газар 5G сүлжээнд ашиглагдах радио долгионы зурвасуудыг Deutsche Telecom, Vodafone, Telefonica зэрэг харилцаа холбооны компаниудад зарж эхэлсэн юм.

Энэхүү наймаанд Хятадын Хуавэй оролцоогүй боловч дээрх компаниудад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх магадлалтай байгаа.

Европын хамгийн том эдийн засагтай Герман улс гар утасны дата холболтын хурд, чанараар зарим хөгжиж байгаа улс орнуудаас хоцорч эхлээд байна.

Тиймээс 5G технологийн шилжилтээс эхлэн энэ дутагдлаа засварлах, чөлөөт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа юм. Меркелийн засгийн газар Германд дэлхийн хэмжээний тоон дэд бүтцийг бий болгож, эдийн засгийн хөгжлөө дэмжих амлалт өгөөд байгаа нь үүнтэй холбоотой.

Меркель өчигдөр хэлэхдээ “Хуавэй компанийн технологийг дэлхийн олон оронд ашиглаж байна. Тиймээс манай засгийн газар аль нэг компанийг онцлон гадуурхахаасаа илүүтэй 5G технологийн стандартыг өндөр шалгууртай тогтоож өгөх бодлого баримталж байна” гэсэн юм.

Дараа нь тэр өөр нэг илтгэлдээ “Мэдээж бид Хятад улстай системийн хэмжээнд өрсөлддөг. Гэхдээ бид эдийн засгийн хувьд хүчирхэг нэгэнтэй дайтах биш, харин ижил тэгш харьцаж, олон улс оронтой харилцах харилцаагаа хадгалах ёстой” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

x