Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Ачит-Ихт” ХХК давуу эрхийн хувьцааны хоёр дахь улирлын ногдол ашгаа тараалаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 3 сарын 20
iKon.MN
 

"Эрдэнэт Үйлдвэр"-ийн ил уурхайгаас гарсан балансын бус хүдрийн овоолгоос байгаль, цаг уурын нөлөөгөөр гарч байсан шимт уусмалыг “Ачит-Ихт” ХХК нь байгальд сөрөг нөлөө багатай аргаар боловсруулан үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд тус ХХК нь саяхан Лондоны металл биржид бүртгэгдсэн Монголын анхны компани болсон.

 “Ачит-Ихт” ХХК нь өөрийн болон "Эрдэнэт Үйлдвэр"-ийн ажилчдад зориулан давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэхээр “Ачит Зэс” ХК-ийг байгуулан 2018 оны 9 дүгээр сард давуу эрхийн хувьцаагаа баталгаажуулан эзэмшүүлж, анхны ногдол ашгаа 2018 оны 12 дугаар сарын 15-нд тарааж байжээ.

Харин тус компани давуу эрхийн хувьцааны хоёр дахь улирлын ногдол ашгаа энэ сарын 15-нд тараасан байна.

Үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаагаас дурдвал, хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, түүгээр зогсохгүй мэргэжлийн баг, тамирчид бэлтгэл сургуулилт хийх боломжтой мөсөн ордоны бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.