Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярцогт: Швейцарын тал ямар ч материалыг шууд хүсэлт тавьсан улс төрч, шударга тэмцэгчид өгөхгүй

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд асан С.Баярцогт Швейцарын холбооны улсаас өөрийнх нь дансны хуулгыг ирүүлсэн талаар тайлбар өглөө. 

Тэрбээр " Надад 2019 оны нэгдүгээр сарын 11-нд Шейвцарын холбооны улсын Прокурорын газраас материалыг ирүүлсэн. Энд байгаа 700 гаруй хуудас материалыг би 1 сард АТГ-д сайн дураараа өгсөн.

Дипломат шуудан тухайн улсын Элчин сайдын яамны Консулын газраар дамжуулан дипломат паспорттай хүнээр өгч явуулдаг. Нууцын зэрэглэлтэйгээр ирүүлдэг гэсэн үг. Швейцарын холбооны улсын Прокурорын газраас ирүүлсэн материал УИХ-ын даргын айлчлалтай давхацсан юм шиг байна. Харин Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авч ирж байхдаа задалж уншсан, эсвэл дипломат шуудан өгсөн хүн нь С.Баярцогт гэдэг хүнтэй холбоотой дансны хуулга, материал байгаа гэж хэлсэн болов уу гэж бодож байна. Тэр яриад байгаа оффшор данс 2013 онд хаагдсан. 

Швейцарын тал ямар нэгэн материалыг шууд хүсэлт тавьсан улс төрч, шударга тэмцэгч байсан ч өгөхгүй. Яаж өгөх вэ гэвэл тодорхой хууль хүчний байгууллага нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад бүгдийг нь гаргаж, шүүхээр оруулж байгаад өгдөг. Энэ процес жил гаруй үргэлжилсэн. Тэр хугацаанд манай АТГ, прокурорын байгуулага Швейцарын талтай хамтарч ажилласан байх гэж бодож байна" хэмээн ярилаа. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2082619238490087/