2020/07/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
B30
УЛААНБААТАР
19°
|
10°
01:00
S29
16°
02:00
S29
15°
03:00
S26
14°
04:00
S40
13°
05:00
S40
13°
06:00
S40
14°
07:00
S30
15°
08:00
S30
16°
09:00
S30
18°
10:00
S32
21°
11:00
S32
23°
12:00
S32
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Судлаачид далайн усыг устөрөгчийн түлш болгож чаджээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг

Стэнфордын их сургуулийн хэсэг судлаачид далайн уснаас устөрөгчийн түлш гаргаж авах аргыг нээжээ.

Хэрвээ энэхүү нээлтийг өргөн хүрээнд нэвтрүүлж чадвал далай тэнгисийн ус нь хүн төрөлхтний эрчим хүчний нэг гол эх үүсвэр болох юм. Ердийн усыг устөрөгч болон уур болгон салгах электролизийн аргыг сэргээгдэх эрчим хүч гаргаж авах ирээдүйн чухал технологи болно гэж эрдэмтэд, мэргэжилтнүүд үздэг.

Гэхдээ одоогоор зөвхөн цэвэр уснаас түлш гарган авч чадаж байгаа нь энэ технологийн хамгийн том бэрхшээл юм. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний амин чухал, ховор баялгийг эрчим хүч гаргахад ашиглах болоод байгаа.

Далайн давстай усыг энэ зорилгоор ашиглахад хувиргагч төхөөрөмжийн метал эд анги богино хугацаанд зэвэрдэг юм.

Харин Стэнфордын судлаачдын баг усыг задлах төхөөрөмжинд зэврэлтийг тэсвэрлэх чадвартай тусгай никель давхарга бий болгож чаджээ.

Үр дүнд нь далайн усыг салгах ажлыг 12 цаг гүйцэтгээд зэвэнд идэгдэж, ажиллагаагүй болдог байсан систем одоо мянга гаруй цаг ажиллах чадвартай болсон байна.

Гэхдээ энэ аргыг Стэнфордын лабораторийн түвшинд л туршаад байгаа бөгөөд үйлдвэрлэлийн түвшинд ажиллах чадвартай эсэхийг батлаагүй байна.

 

Эх сурвалж: Engadget

 

x