2019/08/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
12°
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S26
15°
11:00
S26
17°
12:00
S26
17°
13:00
S26
17°
14:00
S26
17°
15:00
S26
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-г ХААЛТТАЙ хувьцаат компаниар бүртгэлээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 19
iKon.MN

Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, хувьцааг хадгаламжид бүртгэн авахыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д зөвшөөрлөө.

УИХ-аас 2010 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын нийт иргэнд адил тэнцүү 1,072 ширхэгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд Засгийн газар 2012 онд уг хувьцааны хоёр дахь зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцлийг тогтоож өгсөн юм.

Дээрх хугацаанд хувьцааг “Үнэт цаасны зах зээлийн тухай”, “Компанийн тухай” хуулиуд, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд нийцүүлэн “амилуулж”, эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар Хороо, “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон бусад холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, боломжит хувилбаруудыг эрэлхийлсний үр дүнд ийнхүү хаалттай хувьцаат компаниар бүртгэж байна.

Хувьцаат компани болон үнэт цаасыг бүртгэж буйтай холбогдуулан Хороо компанийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны ээлжит бус хурал, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийг сонгосон шийдвэртэй холбоотой маргаантай асуудлууд, иргэд, төрийн бус байгууллага (ТББ)-аас гаргасан гомдлыг нэн даруй шийдвэрлэхийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д үүрэг болголоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хаалттай хувьцаат компани /Тайлбар/

Компанийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 3.8-д хаалттай хувьцаат компанийг“...хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг хэлнэ.” гэж тодорхойлжээ.

 

x