Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

ОУОХ-ны эв санааны нэгдлийн тэтгэлэгт хөтөлбөрт Ш.Чинсанаа хамрагдахаар болжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Олимпын Хорооны /ОУОХ/ Эв санааны нэгдлийн дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрт жүдо бөхийн дасгалжуулагч Ш.Чинсанаа хамрагдах боллоо.

Унгар улсын Будапешт хотын Биеийн тамир, боловсролын их сургууль дээр зохион байгуулагдах энэхүү "Олон улсын дасгалжуулагчийн сургалт" нь гуравдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд болох юм.

Өмнө нь манай улсаас Туялзуур сэлэмний дасгалжуулагч Д.Ганбаатар, хөлбөмбөгийн дасгалжуулагч З.Баттулга нар амжилттай суралцаж, дипломоо гардан авч байжээ.

 

 

Эх сурвалж: МҮОХ