Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: М.Билэгт гишүүн хуралдааны үеэр чөлөө аваагүй, гадаад яваагүй, хурал таслаагүй, орон нутагт ажиллаагүй

Б.Дөлгөөн
2019 оны 3 сарын 19
iKon.MN

Өнгөрөгч намрын чуулганд УИХ-ын гишүүдийн ямар ирцтэй оролцсон талаарх мэдээллийг хүргэж байна. 

Эх сурвалж: Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын чуулганы үйл ажиллагааны тайлан  

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой. 

1. УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн мэдээ, цагт шилжүүлснээр

М.Билэгт, М.Энхболд гишүүн УИХ-ын чуулганы хуралдаанд 100% ирцтэйгээр оролцож бүх гишүүдийг тэргүүлжээ. 

2. Гадаад улсад хамгийн олон цагаар ажилласан гишүүд

Д.Тэрбишдагва гишүүн чуулганы хуралдааны үеэр гадаад хэргийн сайдтай ижилхэн хугацаагаар гадаад улсад ажиллажээ. Д.Тэрбишдагва, Д.Цогтбаатар (ГХ-н сайд), Д.Сумъяабазар (УУ-н сайд) нар хамгийн их буюу 28 гаруй цаг. 

3. Орон нутагт хамгийн олон цагаар ажилласан гишүүд

Ж.Бат-Эрдэнэ (Булган аймгаас сонгогдсон) гишүүн чуулганы хуралдааны үеэр, нийт хуралдааны 36.2%-д нь Орон нутагт ажилласан байна.

4. Хамгийн олон цагаар чөлөөтэй байсан гишүүд

Б.Наранхүү гишүүн шалтгаангүйгээр хурал тасалдгаараа "алдартай" байсан бол одоо чөлөө авдаг болжээ. Тэрбээр чуулганы хуралдааны нийт хугацааны 28%-д нь чөлөө авсан байна.

5. Хамгийн олон цагаар эмнэлгийн чөлөөтэй байсан гишүүд

Өнгөрөгч намрын чуулганы үеэр Б.Бат-Эрдэнэ аваргын бие чилээрхжээ. Тэрбээр хуралдааны чуулганы нийт хугацааны 40%-д нь эмнэлгийн чөлөө авсан байна. 

6. Бүртгэлд ороогүй буюу ямар нэг шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй гишүүд

О.Содбилэг гишүүн хамгийн олон цагаар чуулганы хуралдааныг тасалжээ. Тэрээр чуулганы нийт хугацааны 22.1 хувьд нь бүртгэлд ороогүй байна.