Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Перу улсын экс ерөнхийлөгч архидан согтуурсан шалтгаанаар АНУ-д саатуулагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Латин Америкийн Перу улсын ерөнхийлөгч асан Алехандро Толедо олон нийтийн газар архидан согтуурсан шалтгаанаар Ням гарагийн орой саатуулагдаж, Даваа гарагт суллагдсан тухай АНУ-ын Калифорни мужийн захиргаа мэдээлжээ.

Эх орондоо авлигын хэргээр шалгагдаж байсан Толедо 2017 оноос хойш АНУ-д цагаачлан амьдарч байгаа юм. Перу улс экс ерөнхийлөгчөө баривчилж тушаахыг албан ёсоор хүссэн ч Вашингтоны засаг захиргаа шилжүүлж өгөх үндэслэлийг нь нягтлан шалгаж байгаа нэрээр өнөөдрийг хүртэл газар нутагтаа амьдруулж байгаа ажээ.

73 настай Толедог Америкийн технологийн төв болох Цахиурын хөндийн Сан Матео хотын нэгэн ресторанд согтож, биеэ хянах чадваргүй болсныг цагдаагийн газарт анх мэдээлсэн юм байна.

2001-2006 оны хооронд Перугийн ерөнхийлөгч байсан Толедо Бразилын барилгын компаниас $20 саяын авлига авч, төсөлд шалгаруулсан хэргээр шалгагдаж байхдаа АНУ-д цагаачлан амьдрах болжээ. Тэр өөрийгөө гэм буруугүй гэж үздэг байна.

 

Эх сурвалж: Reuters