2020/02/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,760.89₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-12°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-4°
|
-14°
22:00
S20
-7°
23:00
S20
-8°
00:00
S20
-8°
01:00
S20
-9°
02:00
S20
-9°
03:00
S20
-10°
04:00
S20
-10°
05:00
S20
-11°
06:00
S20
-11°
07:00
S20
-11°
08:00
S20
-11°
09:00
S20
-11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Social Enterpreneurship Bootcamp” сэдвээр анх удаа сургалт зохион байгуулагдлаа

ikon.mn
2019 оны 3 сарын 18
iKon.MN

Залуучуудын нийгмийн асуудлыг олж харах, тодорхойлох, шийдвэрлэх ур чадварыг нь нэмэгдүүлэх, мөн тэдэнд салбар бүрт хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор анх удаа Social Entrepreneurship Bootcamp эрчимжүүлсэн сургалтыг АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр Зориг сан,  MASA-с хамтран зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг Bat Solution Partners компаний удирдах зөвлөлийн дарга, Монголын Дауны холбооны тэргүүн В.Ганзориг удирдан явуулсан ба сургалтанд мэргэжил, ажиллаж буй салбарыг үл харгалзан 21 залуусыг сонгон шалгаруулж хамруулсан юм. Оролцогчид “social entrepreneurship” гэж юу болох, үр ашигтай харилцаа, хөрөнгө оруулалт, эрсдэл, боломжууд болон дижитал маркетинг сэдвүүдээр хичээллэж өөрсдийн зүгээс асуудлаа тодорхойлж, тэрхүү асуудлыг шийдвэрлэх бизнес санаачилга боловсруулан харилцан танилцуулж богино хугацаанд цогц мэдлэг хуримтлуулж чадлаа.

 

Мөн сургалтын үеэр Syndicate Talk нэвтрүүлгийн шинэхэн дугаарын зураг авалтыг хийж ‘Social Entrepreneurship’ сэдвийн дор Educated Space компанийн үүсгэн байгуулагч О.Энхзул, Clean Energy Asia ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Орчлон, Unread-ийн үүсгэн байгуулагч А.Ундрал, MMCG судалгааны компаний гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ нартай ярилцлага хийсэн байна.

 

Эх сурвалж: Зориг сан

x