Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмпати" сургуулиудын зохион байгуулж буй “World scholar’s cup” хоёр дахь өдрөө үргэлжилж байна

ikon.mn
2019 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Олон улсын “World scholar’s cup” тэмцээнийг “Эмпати" сургуулиуд гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

ВИДЕО үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/1202430463269127/

“World scholar’s cup” тэмцээний Улаанбаатарын гараа (Ulaanbaatar Round)-нд энэ жил English school of Mongolia, American school, Монгол-Оросын хамтарсан 3-р дунд сургууль, 23-р дунд сургууль, Шинэ монгол, Харумафужи дунд сургууль, Орхон Эмпати, Дархан Эмпати, УБ Эмпати, Баян-Өлгий Эмпати, Орхон Хасу, Хобби зэрэг 12 сургуулийн 630 орчим сурагч оролцож байна.

Сурагчид

  • Түүх: Мартагдсан түүхүүд
  • Нийгэм: Нийгмийн тэргүүний асуудлууд
  • Шинжлэх ухаан: Технологийн боломжууд
  • Урлаг ба хөгжим: Үгсээс илүү чанга
  • Уран зохиол: Зах хязгаарын дуу хоолой
  • Тусгай сэдэв: Тайлагдаагүй нууцууд

гэсэн сэдвийн хүрээнд мэтгэлцэж, эссэ, тест, асуулт хариултын бүх даалгаврыг анли хэл дээр гүйцэтгэж буй. 

Өнөөдрийн мэтгэлцээнээр шалгарч, амжилттай оролцсон сурагчид “World scholar’s cup” олон улсын тэмцээний Бээжин, Астана, Амстердам, Сидней, Манила, Дурбан гэсэн зургаан оронд болох дэлхийн гарааны мэтгэлцээний шатанд оролцож, олон орны хүүхдүүдтэй мэдлэгээ хуваалцах боломж нээгдэх юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.