Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Тоолуур суурилуулалгүй ус ашиглаж байгаа иргэн, ААН, байгууллагатай гэрээ байгуулахгүй"

ikon.mn
2019 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд усны нөөцийг хэмнэх, зохистой ашиглах үүднээс ус авах шугам хоолойдоо стандартын шаардлага хангасан цэвэр усны тоолуур тавьж ажиллахыг анхааруулж байна. 

2019 оны 06 дугаар сарын 1-нээс эхлэн усны тоолуур суурилуулаагүй ус ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулахгүй болохыг мэдэгдье.

Усны тухай хуулийн 10.1.3, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/156 дугаар тушаалаар батлагдсан "Ус ашиглалт хэрэглээг тоолууржуулах журам", Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 09/322 дугаартай албан даалгаварын дагуу дээрх шаардлагыг тавьж байгаа юм.

 

Нийслэлийн Байгаль орчны газар