Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2251344431746393/

Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр "Ядуурал, өрийн хямралд улс орон нэрвэгдэж байна. Хагаралдаж бутарч, эв нэгдэлгүй байхдаа уруудан доройтож байсан түүхийг ямагт санаж эх орныхоо ирээдүйн төлөө нэгдмэл цул байж эдийн засгийн аюулгүй байдлаа хангаж, Монгол хүний хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. 

Тийм учраас ээлжит бус чуулганаар дараах гурван чиглэлд төвлөрч ажиллахыг эрхэм гишүүддээ уриалж байна. 

Нэгдүгээрт, парламентат ёсыг төлөвшүүлж, парламентын засаглалыг бэхжүүлэх, парламентын шинэчлэлийг эхлүүлэх шаардлагатай байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай болон Чуулганы хуралдааны дэгийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгууллаа. 

Хоёрдугаарт, парламентыг хариуцлагатай, сахилгатай болгож, ард түмний засаглах эрхийг хангах Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж хэрэгжүүлэх цаг нэгэнт болсон гэж үзэж байна. 

Гуравдугаарт, парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх талаар. Парламент төр иргэний харилцааны гүүр байх ёстой. Парламентын чиг үүрэг нь орхигдсоноор хүний эрх, шударга ёс, хариуцлага ноёлож байх хариуцлагын засаглал хямарч байна. 

С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр эргэлзээ төрүүлж байгаа. Олон улсын парламентын холбооноос С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг асуудал дээр хамтарч ажиллах санал тавьсныг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ хэрэг дээр УИХ-аас түр хороо байгуулж, олон нийтийн эргэлзээг тайлах талаар үр дүнтэй ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. 

Дөрөвдүгээрт, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр тогтсон асуудлуудаа амжилттай хэлэлцэн батална гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулган нээснийг албан ёсоор мэдэгдлээ.  

 

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд: 

  1. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төсөл,
  3. Хувь хүний орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төсөл,
  4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдах авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  5. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  6. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал,
  7. Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөл тухай асуудал,
  8. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал