Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ: 10 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр 18:45 цагт орон даяар шууд явагдлаа.

Тохиролд 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав. 

Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожих юм.

Энэ удаагийн тохирлоор:

30 мянган төгрөгийн азтан 18,672

100 мянган төгрөгийн азтан 2,084

1.0 сая төгрөгийн азтан 189

5.0 сая төгрөгийн азтан 17

10.0 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорлоо

Харин супер шагналын дугаар 20791539 байсан болов 60 сая төгрөгийн азтан тодорсонгүй