Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нью Йоркийн амьтны хүрээлэн анаашны төрөх үйл явцыг шууд дамжуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт Нью Йорк хотын ойролцоох амьтны хүрээлэнгийн анааш олон хүний нүдний өмнө тугалаа төрүүлсэн байна.

April нэртэй эм анаашны төрөх үйл явцыг YouTube сүлжээгээр шууд дамжуулсныг 300,000 гаруй хүн зэрэг үзжээ.

Улаанбаатарын цагаар шөнийн 0:45 цагт тэрээр эр тугал төрүүлсэн нь 1:27 цаг орчимд хөл дээрээ зогсож, 1:51 цагт эхийгээ хөхөж эхэлсэн байна.

Энэ нь April анаашны хувьд хоёр дахь удаагаа камерны өмнө тугал төрүүлсэн тохиолдол юм. 2017 онд тэр бас ийм аргаар төрж байжээ.

Эх анааш нийт таван тугал төрүүлсний сүүлийн хоёр нь буюу камерны өмнө төрүүлсэн хоёр тугал нь нэг эцэгтэй юм байна.

Удахгүй шинэ тугалд нэр өгөх уралдаан зарлагдах гэнэ.

Шинэ тугалтай тавдугаар сарын 1-ний өдөр хүмүүс анх удаа нүүр тулан уулзах боломжтойг Animal Adventure Park амьтны хүрээлэн зарлажээ.

2017 онд төрсөн Тажири нэртэй тугал нь одоо өөрийн гэр бүлийг үүсгэх гэж байгаа гэнэ. Тус амьтны хүрээлэн нэгдүгээр сард нас бие гүйцсэн эмэгчин анааш шинээр хүлээж авсан нь түүнтэй хослох юм байна.

Анааш бол хуурай газрын амьтдаас хамгийн өндөр нь бөгөөд бас хамгийн том хивэгч амьтанд тооцогддог юм. 400-460 хоног үр төлөө тээж ихэвчлэн нэг тугал төрүүлдэг байна.

 

Эх сурвалж: Associated Press