Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын эсрэг Украинтай холбоотой шинэ хоригийг АНУ зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Вашингтоны засаг захиргаа Украинтай холбоотой шинэ хоригийг Оросын хувь хүмүүс, байгууллагуудын эсрэг зарлаж байгаагаа өчигдөр танилцуулжээ.

Энэ удаа АНУ-ын сангийн яам ОХУ-ын зургаан иргэн, найман байгууллагыг хар жагсаалтад нэмж оруулсан байна. 

Хоригт орсон этгээдүүд нь “Керчийн хоолойд Украины байлдааны хөлөгт довтолсон, Крымийн хойгийг эзлэн түрэмгийлсэн, дорнод Украин дахь салан тусгаарлагч хөдөлгөөнийг дэмжсэн” зэрэг хууль бус үйл ажиллагаанд оролцсон шалтгаанаар шийтгүүлж байгааг Баасан гарагт гаргасан мэдэгдэлд тайлбарлажээ.

Хувь хүмүүсийн дотор ОХУ-ын Холбооны Аюулаас Хамгаалах Алба, хил хамгаалах газрын албан тушаалтнуудаас гадна Украины Донецкийн бүс нутагт сонгуулийн санал хураалт зохион байгуулсан хүмүүс багтаж байна.

Энэ өдрүүдэд Крымийн хойгийг Украинаас салгаж, ОХУ-д нэгтгэсний таван жилийн ой болж байгаа юм. АНУ-ын сангийн яамнаас зарласан шинэ хориг нь уг үйл явдалтай хугацааны хувьд давхцаж байна.

 

Эх сурвалж: ТАСС