Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Startup Week Ulaanbaatar 2019 | TechEdition

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 3 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Өнгөрсөн 7 жилийн турш Монгол улсын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлж буй START компани ээлжит арга хэмжээгээ зарлалаа. Startup Week Ulaanbaatar 2019 | TechEdition товчоор “Технологийн долоо хоног” энэ сарын 18-22-ны өдрүүдэд MSpace хамтын оффист болно. START компани уг арга хэмжээг зохион байгуулах албан ёсны эрхийг олон улсын Techstars байгууллагаас авсан бөгөөд өмнө нь энэ арга хэмжээг 3 удаа зохион байгуулсан туршлагатай.

Арга хэмжээний зорилго нь технологийн гарааны бизнесийн экосистемийн тоглогчдыг нэг цэгт цуглуулж тулгараад байгаа асуудлаа хэлэлцэх цаашлаад хамтран ажиллах боломж бүрдүүлэх юм.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

I өдөр

10:00: “Технологийн долоо хоног” үүдээ нээх

10:15-10:30: Энэ өдрийн хөтөлбөрийн танилцуулга

11:00-11:30: Startup Week Ulaanbaatar арга хэмжээний  танилцуулга

11:30-12:30: "Гарааны бизнесээ хэрхэн зөв чиглүүлэх вэ?" туршлага хуваалцах яриа

12:30 - 13:30: Цайны завсарлага

13:40 - 15:20: Менторшип цаг (Гарааны бизнесүүд мэнторуудаас зөвлөгөө авах)

15:25 - 16:00: "Гарааны бизнесийн менежмент" онлайн хэлэлцүүлэг

 

 

II өдөр

11:00: “Технологийн долоо хоног” үүдээ нээх

11:00 - 11:20: Энэ өдрийн хөтөлбөрийн танилцуулга

11:20 - 12:30: "Хөрөнгө оруулалт авахад нөлөөлдөг хүчин зүйлс ба хөрөнгө оруулалтын үе шатууд” туршлага хуваалцах ярилцлага

12:30 - 13:30: Цайны завсарлага

13:30 - 15:30: Хөрөнгө оруулагчидтай уулзах цаг (Pitch time)

15:30 - 17:00: Demo Day (ШУА-н гарааны бизнесүүд)

17:00 - 18:00: Хөрөнгө оруулалтын "Презентаци" хэрхэн бэлдэх вэ?

 

 

III өдөр

11:00: “Технологийн долоо хоног” үүдээ нээх

11:10 - 11:20: Энэ өдрийн хөтөлбөрийн танилцуулга          

11:30 - 12:30: "Хөрөнгө оруулалтад хамаарах хуулийн баримт бичгүүд" туршлага хуваалцах яриа              

12:30 - 13:30: Цайны завсарлага

13:40 - 15:20: Менторшип цаг    

15:25 - 17:00: Оюуны өмчийн хууль зүйн асуудлууд

Зочин:Б.Батхуяг- Арбитрч (Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр)

 

 

IV өдөр

11:00: “Технологийн долоо хоног” үүдээ нээх

11:00 - 11:20: Энэ өдрийн хөтөлбөрийн танилцуулга

11:30 - 12:30: "Олон улсын томоохон корпорациудтай хамтарч ажиллах, олон улсад гарах нь" туршлага хуваалцах яриа

12:30 - 13:30: Цайны завсарлага

13:40 - 15:20: Менторшип цаг

15:20 - 17:00: Хамтын оффист ажиллах цаг

 

 

V өдөр

11:00: “Технологийн долоо хоног” үүдээ нээх

11:00 - 11:20: Энэ өдрийн хөтөлбөрийн танилцуулга

11:30 - 12:30: Гарааны бизнесийнхээ ПиАр, маркетинг, борлуулалтыг хийхэд юуг чухалчлах ёстой вэ? туршлага хуваалцах яриа

12:30 - 13:30: Цайны завсарлага

13:40 - 15:20: Менторшип цаг

15:25 - 17:00: Хамтын оффист ажиллах цаг (MSpace Innovation hub)

17:00 - 18:00: “Design Sprint” анхан шатны сургалт  

Cургагч багш: Э.Цогт - Promotion Craft компанийн хамтран үүсгэн байгуулагч

 

 

Хэрхэн Startup Week Ulaanbaatar хөтөлбөрт хамрагдах вэ ?

Startup Week Ulaanbaatar 2019 | TechEdition-д зөвхөн технологийн гарааны бизнесүүдийг оролцогчоор бүртгэх бөгөөд бүртгүүлэхийг хүсвэл ЭНЭ холбоосоор ороорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 86080010 дугаараар мөн START  хуудсаар авах боломжтой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.