2019/08/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
16:00
S30
20°
17:00
S32
19°
18:00
S32
17°
19:00
S32
14°
20:00
S31
13°
21:00
S31
11°
22:00
S31
10°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд суралцах 98 оюутан батламжаа гардан авлаа

ikon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулдаг.

Боловсролын салбарт анх удаа инженерчлэлийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа тус төсөлд Монгол талаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Япон талаас ЖАЙКА олон улсын байгууллага, Японы их, дээд сургуулиудын консорциум, Коосэн нийгэмлэг, Хамтарсан судалгаанд оролцох 40 гаруй их сургуулиуд хамтран ажилладаг.

2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төслийн санхүүжилтээр Япон Улсад суралцах нийт 98 оюутан “БАТЛАМЖ” гардан авлаа. Үүнээс Коосэнд 30, Бакалаврын хамтарсан хөлбөрөөр 52, Магистр, Докторт 16 оюутан тус тус суралцах бөгөөд оюутнууд 3 дугаар сарын сүүлээр Япон Улсыг зорино.

Батламж гардан авсан 98 оюутан бүгд инженерийн чиглэлээр 2-2.5 жил суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ 5 жил ажиллах болзолтой.

 
 
 
 

Төслийн хүрээнд одоогоор, КООСЭН хөтөлбөрт Монгол Улсад /ШУТИС/ 45, Япон Улсад 79  оюутан, БАКАЛАВРЫН ХАМТАРСАН Япон Улсад 55, Монгол Улсад 198 оюутан тус тус суралцаж байна. Харин Магистр, докторын хөтөлбөрт 209 оюутан тус тус хамрагдаж байна.

“Инженер технологийн дээд боловсрол” төсөл 2014-2023 он хүртэл хэрэгжих хугацаанд Япон Улсад Инженерчлэлийн чиглэлээр коосэн, бакалавр, зэргийн болон зэргийн бус хөтөлбөрөөр 1,000 гаруй мэргэжилтнийг бэлтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү сургалт, судалгааны ажил нь Монгол Улсын шинжлэх ухааны салбарт бодит хувь нэмэр оруулах, салбарын хөгжлийн хурдацыг нэмэгдүүлэх өргөн боломжтой гэж үзэж байна.

Батламж гардуулах ёслолд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд төслийн захирал Т.Амаржаргалан, Сайдын зөвлөх Ж.Хатанбаатар, Шинжлэх ухаан, технологийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнхбат, Япон Улсын элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Мацухаши Томоюки, Элчин сайдын зөвлөх Хаяаши Шиничиро, ЖАЙКА-ын монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико, Боловсролын асуудал хариуцсан ажилтан Фүжита Эри, хөтөлбөрийн ажилтан Б.Эрдэнэчимэг,  Монгол Улсын Их Сургуулийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн захирал Б.Очирбат болон эцэг эхийн төлөөлөл нийт 250 орчим хүн оролцож оюутнууддаа баяр хүргэн цаашдынх нь сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсч, баяр хүргэн оролцлоо.

 


Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

x