Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Богд хааны ордон музейн хашаан доторх барилгыг буулгажээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах зорилгоор “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд хааны ордон музейн эзэмшил хашаан дотор зохих зөвшөөрөлгүй байрлуулсан нэг давхар түр барилгыг буулгаж, газрыг чөлөөлөн тохижилт хийх нөхцлийг бүрдүүлсэн тухай Ажлын хэсгээс мэдээлэв.

 
 

Өнгөрсөн 2018 оны есдүгээр сард Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд баригдсан хоёр давхар барилгыг мөн буулгаж, газрыг чөлөөлсөн билээ.