2019/06/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,657.07₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
21°
|
03:00
S29
12°
04:00
S31
11°
05:00
S29
10°
06:00
S30
11°
07:00
S30
12°
08:00
S30
15°
09:00
S30
16°
10:00
S30
17°
11:00
S30
18°
12:00
S30
19°
13:00
S30
20°
14:00
S30
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гуравдугаар сарын 23-нд Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явагдана

ikon.mn
2019 оны 3 сарын 16
iKon.MN

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явагдахтай холбоотой асуудлаар нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс нар өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Өнгөрсөн 2016 оны 10 дугаар сард орон нутгийн сонгууль явагдсан. Бүрэн эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн төлөөлөгчид гомдол гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгвэл Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар боллоо. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн тухайн шатны сонгуулийн хороо зохион байгуулах юм.

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль гуравдугаар сарын 23-ны өдөр 07.00-22.00 цаг хүртэл явагдана.

Сонгуулийн бэлтгэл ажил болон нэр дэвшигчдийн ажиллагаа одоогоор хуулийн дагуу хэвийн явагдаж байна. Нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэлсэн бөгөөд нийт 4 намын 8 нэр дэвшигч, 4 бие даагч өрсөлдөнө.

Дээр хоёр тойрогт нийт 5 санал авах байр ажиллах бөгөөд санал авах байрны хаяг байршлыг www.bzd.songuuli.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

x