Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: Хүлээснээсээ тайлагдаж, шударга ёсыг сэргээхийн төлөө зүтгэж эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. 

Би Ерөнхийлөгчтэй жил найман сар хамтарч ажиллалаа. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувиар надад цааш нь ярих, хийх олон ажил байна. Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг хүний ярьсан юм нь Ерөнхийлөгч дээр хаяглагдаад, Ерөнхийлөгч Н.Алтанхуягийг ингээд хэлчих гээд хэлүүлсэн мэтээр мушгиж гуйвуулаад байх юм

Шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө хувь хүнийхээ хувиар бодсон зүйлээ чөлөөтэй хийе гэж бодож зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөж байгаа юм

Өөр нэг ноцтой зүйл нь сүүлийн үед манай намын гишүүд над руу хандаж байна. “Та амиа бодоод яваад байна. Таны яриад байгаа шударга бус гэдэг зүйл чинь манай намд нүүрлэлээ. Ц.Элбэгдорж, М.Энхболдын хамсаатнууд АН-ын удирдлагад гараад ирлээ” гэх болсон.

Ардчиллын төлөө явсан хэдэн мянган гишүүний сэтгэл зүтгэлийг МАНАН-гийн тоглоом болгоод орхиж болохгүй юм байна. Би хариуцлагаа ухамсарлаж байна. Би Нэгдмэл монгол хөдөлгөөнөөрөө хийх гурван ажлаа тодорхойлсон. Нэгдүгээрт, шударга бусын хонгилыг нураана. Хоёрдугаарт, газрын баялгийг ард түмнийх болгоно, гуравдугаарт, дундаж давхаргыг сэргээж босгохыг зорьж байгаа" гэлээ. 

Тодруулгын төгсгөлд “Та Нэгдмэл монгол хөдөлгөөнөө нам болгох уу" гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Мэдэхгүй байна” хэмээн хариулсан юм.