Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын засгийн газар Крымийн хойгт хоёр цахилгаан станц шинээр нээх гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Ирэх Даваа гарагт буюу гуравдугаар сарын 18-ны өдөр Крымийн хойгт хоёр цахилгаан станцын нээлтийн ажиллагаа болох гэж байгааг ОХУ-ын засгийн газар мэдээлжээ.

Нээлтийг Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсний таван жилийн ойтой давхцуулж байгаа юм байна. Симферополь, Севастополь хотуудад нээгдэх байгалийн хийгээр ажилладаг станцуудыг Оросын төрийн өмчит Ростех компани бүтээн босгожээ.

Севастополь хотын станцын нээлтэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оролцож магадгүй байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.

2015 оны арваннэгдүгээр сард Украинаас эрчим хүч нийлүүлдэг дөрвөн шугам тасалдаж, Крымийн хойгийг харанхуй нөмөрснөөс болоод онц байдал тогтоож байв. Үүний дараа нийтдээ 940 МегаВатт хүчин чадалтай хоёр цахилгаан станцыг $1.1 тэрбумын зардлаар босгох шийдвэр гарч байжээ.

2016 онд ОХУ-ын эх газраас Керчийн хоолойгоор дамжуулан далай доогуур хэд хэдэн кабель татаж, Крымийн хойгийн цахилгааны хэрэглээг түр хангаж байсан юм. Харин одоо хойгийн оршин суугчид бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй болох гэж байна.

 

Эх сурвалж: Russia Today