2019/05/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,646.21₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
28°
|
10°
13:00
S32
15°
14:00
S32
17°
15:00
S32
18°
16:00
S32
19°
17:00
S32
18°
18:00
S32
17°
19:00
S32
16°
20:00
S32
14°
21:00
S31
11°
22:00
S31
23:00
S31
00:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэнддээ зарцуулах дөрөвхөн цаг

СОНГДО ЭМНЭЛЭГ
2019 оны 3 сарын 15
СОНГДО зөвлөж байна

“Маргааш өглөө хоцрохгүй шүү. Эмнэлэг хүртэл шээсээ яаж барина аа” хэмээн хөгжилдөн, ярилцах ажлын хамт олон. “Эрүүл эрхтэн байдаг л байгаа даа” хэмээн наанаа наргивч цаанаа түгших шинжилгээний өмнөх орой. Байгууллагаас нэгдсэн журмаар эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар албан ёсны чөлөө өгсөн тул өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хариуцлагатай хандаж биеэ бэлдэх талаар хамт олонтойгоо ярилцаж байгаа нь энэ. Товлосон цагтаа “Сонгдо” эмнэлэгт очлоо. Шилэн хаалганы босгыг алхмагц намайг угтан гүйж ирсэн үйлчилгээний ажилтанд “Байгууллагын багцын шинжилгээ” өгөхөөр ирсэн тухай хэлэхэд цахилгаан шатаар таван давхарт гарахыг зөвлөсөн юм.

Тус давхарт нь гарахад “Сувилагчийн пост”-ны ард сууж байсан хөтөч сувилагч угтан, ямар байгууллагаас явж байгааг тодруулж, нэрийн бүртгэл хийгээд хувцас солих өрөөг зааж өглөө. “Хүн болсоор эмнэлэгт хэвтэж үзээгүй. Зүү тариураас үнхэлцэг зүрхээ хагартал айдаг хүн шүү” хэмээн хөгжилтэй хошигнох ажлын эгчтэйгээ цуг хувцас солих өрөөнд орлоо. “Ямар олон шүүгээ вэ. Солонгос кинонд гардаг шиг халаад, өмд өмсөх нь ээ, цэвэрхэн сайхан юм” хэмээн ажлын эгчийн ярих нь нөгөө эмнэлгийн айдас нь мөргүй алга болсныг илтгэнэ.

Эмэгтэйчүүд нь ягаанаар, эрэгтэйчүүд цэнхэр хувцсаар ижилссэн хамт олон маань нэг нэгнээ цаашлуулж, эмнэлгийн хувцасны зохимж сайтайг ам уралдан шагшиж, гар утсаараа сэлфи хийж нүүр номондоо нийтэлж байв. Хувцсаа солиод хөтөч сувилагч дээр очиход нэртэй картыг хэдийнээ бэлдчихээд намайг хүлээн зогсоно. Тэрбээр биднийг дагуулж биеийн жин, өндрийг нягталж, жингийн илүүдэл өөх тос, уургийн хэмжээг хэлж өглөө. Хачирхалтай нь би олон жил суугаа ажил хийсний улмаас гурван сантиметр орчим намхан болсон гэдгээ мэдсэн юм.

Хөтөч сувилагч цааш дагуулан хэвлийн хөндийн эхо шинжилгээний өрөөнд очлоо. Эхогоор дотор эрхтний эрүүл мэндийг үзүүлснийхээ дараа, дараагийн шинжилгээ авах өрөөний үүдэнд хүргэж өгөөд нэрийг чинь дуудахаар орж шинжилгээ өгөөрэй гэж хэлээд дараагийн хүнд үйлчлэхээр явлаа. Тус эмнэлгийн багцын шинжилгээний давхарт хаалганаас хаалганы хооронд гурваас таван метрийн зайтай хүлээлгийн сандлуудыг байрлуулж өгчээ.

Сандал дээр суугаад шинжилгээнд орох ээлжээ хүлээхэд ямар ч хүндрэл чирэгдэл гардаггүй аж. Өглөө ирж хувцсаа солихоос эхлээд цусны ерөнхий шинжилгээ, хэвлийн эхо, цээжний рентгэн, зүрхний бичлэг зэрэг 12 нэр төрлийн шинжилгээг өгч дуусахад дөрвөн цаг орчим хугацаа ордог аж. Хамт ирсэн ажлын нөхдүүдтэй ярилцан, бусад байгууллагын хүмүүстэй танилцаж, хэдэн төгрөгийн багцын шинжилгээнд хамрагдаж байгаа талаар болон жилдээ дор хаяж нэг удаа тус эмнэлгийн багцын шинжилгээнд хамрагдах ёстой хэмээн санал солилцож бүгдээрээ шинжилгээгээ өгч дуусацгаав.

Найрсаг үйлчилгээ, хариуцлагатай байгууллага

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдсанаар хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин зовлонг эхэн үед нь илрүүлж эмчлүүлсэн тохиолдол олон байдаг аж. Жишээлбэл, “Мишээл Мега Молл” ХХК-ийн удирдлагууд “Нийгмийн хариуцлагын тэргүүлэх чиглэлийг ажилтны эрүүл мэнд болгох нь” хэмээн “Сонгдо” эмнэлгийн багцын шинжилгээнд бүх ажилтнаа хамруулжээ. Багцын шинжилгээнд хамрагдсанаар цусны архаг дутагдалд орсон хүний өвчнийг эрт илрүүлж, байгууллагын удирдлагуудад яаралтай арга хэмжээ авахыг анхааруулсан байна. “Мишээл Мега Молл” ХХК-ийн удирдлагууд ажилтныхаа эмчилгээний зардлыг дааж, ажилтныхаа амь нас аварсан байна.

 

Тус эмнэлэг өдөрт дунджаар 35-50 иргэнд багцын шинжилгээний үйлчилгээг үзүүлдэг аж. Ингэснээр эмнэлгийн ачааллыг хүндрүүлж, иргэдэд бухимдал үүсгэдэггүй хэмээн хөтөч сувилагч ярьсан юм. Улсын эмнэлэгт шинжилгээ өгөхийн тулд өглөө эрт очиж дараалалд зогсоод, арай гэж дугаар олгодог ажилтан дээр очиход тухайн шинжилгээний цаг дууссан. Долоогоос 30 хүртэлх хоногийн дараах дугаар байна гэх нь олонтаа тохиолддог. Долоо хоногийн дараа тухайн цагтаа очиход эмч нь хуралтай, сургалтад сууж байгаа, эсвэл чөлөөтэй гэх зэргээр алга байх нь ч нийтлэг байдаг юм. Харин “Сонгдо” эмнэлэгт ямарч ийм асуудал байдаггүй бөгөөд 100-950 мянган төгрөгийн үнэтэй багцуудаас сонгон түргэн шуурхай, найрсаг үйлчилгээг авах эрх хүн бүхэнд нээлттэй аж.

Сэтгэл ханамж, үр дүн

Багцын шинжилгээний хариу гарсны дараа тус эмнэлгийн эмч бүх шинжилгээний үр дүнг нэг бүрчлэн тайлбарлаж өглөө. Бага зэргийн өөрчлөлт болон эерэг хариу гарсан тохиолдолд эмчилгээ, эрүүл мэндээ урьдчилан хамгаалах талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг байна.

 

Урьдчилан сэргийлэх багц шинжилгээ өгөх нь цаг хугацаагаа хэмнэн, түргэн шуурхай үйлчилгээ авахаас гадна үндсэн үнийн 40 гаруй хувийн хөнгөлөлт эдэлдэг аж. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүсийн сэтгэл ханамж өндөр байв.

Өөртөө зориулсан нэг өдрийн дөрөвхөн цагийн үйлчилгээ хожмын амьдралын 40 жилийг баталгаа болох шиг санагдлаа.

“Сонгдо” эмнэлэг нь оношлогдлоо, эмчилгээндээ хамгийн сүүлийн үеийн, технологийн дэвшилтийг шингээсэн MAGNETOM Symphony 1.5T MRI, SOMATOM Sensation 64 CT, Axiom Angiography, мөн Real time PCR гэх мэт техник, тоног төхөөрөмжийг ашигладаг. Мөн шаардлагатай тохиолдолд онош тодруулахаар, Тайланд, БНСУ, АНУ зэрэг улсууд уруу өвчтөний мэдээллийг цахим хэлбэрээ илгээн, богино хугацаанд хариуг авах технологи суурилуулснаараа одоогоор Монгол Улсад оношлох боломжгүй гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хийдэг оношилгоо эмчилгээг нэг алхмаар ойртуулсан байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x