2019/03/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,631.17₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
|
-12°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-12°
08:00
S32
-12°
09:00
S32
-10°
10:00
S32
-7°
11:00
S32
-5°
12:00
S32
-3°
13:00
S32
-2°
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
-1°
19:00
S32
-3°

"Эм, эмийн бүтээгдэхүүн авахдаа гаалийн хяналтаар нэвтэрсэн эсэхийг нягталж үзэхийг анхааруулж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

 Гаалийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар Гаалийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

2018, 2019 онд гаалиар хууль бусаар нэвтэрч буй бараатай холбоотой гаалийн хяналт шалгалтын нөхцөл байдлаас харахад тодорхой нэр төрлийн бараатай холбоотой зөрчилт үйлдлүүд  дахин давтагдаж, арга нь нарийсан зохион байгуулалттай болж байгааг Гаалийн ерөнхий газраас хэлж байна.

Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамираа хэлэхдээ “2018 оны байдлаар улсын хэмжээнд нийт санаатай болон санаагүй хэлбэрээр Монгол болон гадаадын иргэдийн үйлдсэн 2,028 зөрчлийг илрүүлсэн. Эдгээрийн 63 нь урьдаас төлөвлөгдсөн гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байгаа. Ингэхдээ нийт зөрчил гаргасан иргэдээс 2.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж авсан. Зөвхөн зөрчлийг илрүүлэх чиглэлээр гаалийн байгууллага ажилласнаар 8.5 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн.

Бас гаалийн харилцаанд оролцож байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын хамгийн түгээмэл үйлдэж буй зөрчил нь татвараас зайлсхийх зөрчил байна.  

Гаалийн байгууллага нэг ч төгрөгийн илүү татвар авах ёсгүй. Нэг ч төгрөгийн татвар дутуу авах ёсгүй. 2019 оны эхний хоёр сарын байдлаар гаалийн байгууллага  325 хууль бус  үйлдлийг илрүүлсэн. Эдгээрийн 15 үйлдэл нь гэмт хэргийн шинж чанартай байсан бас эм эмийн бүтээгдэхүүн, хар тамхитай холбоотойгоор гарсан зөрчлүүд ихээр илэрсэн. Ихэвчлэн хувь хүмүүстэй холбоотой гэмт хэргийн үйлдэл гарч байна.

Тухайлбал, энэ сарын 11-нд Улаанбаатар хотын гаалийн газарт БНСУ-аас Монгол Улсын иргэн Н-ийн нэр дээр 70 кг жинтэй 2 хайрцаг “Миний хувийн хэрэглээний эд зүйлийг зохих журмын дагуу олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан.

Эрсдэл тооцож гаалийн хяналт шалгалт хийхэд  1 хайрцгандаа  100 жижиг хайрцагтай Кундам /Kumdang-2/ ампултай тариа /нийт 400 хайрцаг 3,200 ампул тариа / хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан. Эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн дагуу  импортлох эм, тариа илэрсэн тул хойшлуулшгүй ажиллагаа явуулж үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэж, фото  зургаар баталгаажуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Зөрчлийн талаарх мэдээллийг харьяалагдах прокурорын байгууллага болох Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн .

Тиймээс эм, эмийн бүтээгдэхүүн авахдаа заавал гаалийн хяналтаар нэвтэрсэн эсэхийг нь нягталж үзэхийг анхааруулж байна. Ихэвчлэн дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж завдаж байна.

Учир нь нэвтрүүлэхийг завдсан эм, эмийн төрлийн бүтээгдэхүүний зарим нь Монгол Улсад эмийн бүртгэлд ороогүй буюу хэрэглэхийг хориглосон. Зарим нь бүртгэлд орсон боловч шинжилгээний бичиггүй лиценз, зөвшөөрөлгүйгээр оруулж байгаа юм.  

Харин 2019 он  гарснаар эхний хоёр сарын байдлаар хар тамхины хэрэгтэй холбоотой 5 зөрчилтэй үйлдлийг илрүүлсэн.

Тиймээс иргэд хилээр орж гарахдаа дайвар ачааг авахгүй байх хэрэгтэй. Дайвар ачааг аваад улсын хилээр нэвтэрч байгаа хүн гэмт хэргийн субъект болдог тул онцгой анхаарахыг хүсэж байна” гэлээ. 

x