Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Их сургуульд авлигаар элссэн кино одын охинтой байгуулсан гэрээгээ Sephora цуцалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Лори Лафлин охин Оливиа (зүүн гар талд), Изабелла нарын хамт

АНУ-д олны танил, чинээлэг эрхмүүд хүүхдээ нэр хүндтэй их сургуульд оруулахын тулд авлига, хээл хахууль төлж байсан хэрэг саяхан илэрсэн билээ.

Энэ долоо хоногт АНУ-ын хууль зүйн яам уг хэрэгт холбогдсон 32 хүнд ял шийтгэл оноосон тухай зарласан юм. 

Тэдний дотор Холливүүдийн жүжигчин, модель, продюсер Лори Лафлин багтаж байгаа. Тэрээр нэртэй дизайнер болох нөхөр Моссимо Жиануллигийн хамт нийт $500,000–ыг төлж хоёр охиноо Өмнөд Калифорнийн их сургуульд элсүүлсэн байна.

Охидынх нь нэг Оливиа Жэйд Жианулли сошиал ертөнцийн од бөгөөд Инстаграм сүлжээнд сая гаруй, YouTube сүлжээнд 2 сая орчим дагагчтай ажээ. Гоо сайхны бараа бүтээгдэхүүний томоохон сүлжээ Sephora түүнтэй сурталчилгааны гэрээ байгуулж, хамтран ажилладаг.

Тэгвэл Sephora компани Оливиатай байгуулсан гэрээгээ цуцалж байгааг өчигдөр зарлажээ. Тус компанийн мэдэгдэлд “Өнөөдөр болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж, дүгнэсний дараа бид Оливиа Жэйдтэй байгуулсан Sephora Collection брэндийг сурталчлах гэрээгээ дуусгахаар шийдлээ” гэсэн байна.

Авлигаар хүүхдээ сургуульд оруулсан бас нэг алдартай жүжигчин нь Фелисити Хаффман болоод байгаа юм.

Шийтгүүлсэн эцэг эхчүүд тус бүр $200,000-$6.5 саяыг зуучлагчид төлж, хүүхдүүдээ АНУ-ын нэр хүндтэй их сургуулиудад оруулсныг Бостон дахь АНУ-ын прокурорын газрын төлөөлөгч Мягмар гарагт зарласан байна.

 

Эх сурвалж: Business Insider