2019/03/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,630.86₮
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
|
-7°
B30
УЛААНБААТАР
|
-5°
02:00
S29
-8°
03:00
S29
-6°
04:00
S29
-6°
05:00
S31
-7°
06:00
S31
-7°
07:00
S32
-7°
08:00
S32
-6°
09:00
S32
-4°
10:00
S32
-1°
11:00
S32
12:00
S32
13:00
S32

"Оросын Боловсролын Үзэсгэлэн-2019" РЦНК-д өнөөдөр нээгдлээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 14
iKon.MN
Гэрэл зургийг: MPA.mn

"Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам БСШУЯ-тай хамтран ОХУ-ын их дээд сургуулиудад суралцуулах горилогчдын дунд сонгон шалгаруулалт явуулах ерөнхий операторын үүргийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр үндэсний боловсролын үйлчилгээний танилцуулах үзэсгэлэн болох "Оросын боловсролын үзэсгэлэн 2019" арга хэмжээний талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

Жил бүр дэлхийн улсуудаас 15,000 орчим оюутан ОХУ-д тус улсын төсвийн хөрөнгөөр, тэтгэлгээр суралцдаг байна. Тус ажлын төлөвлөгөөний дагуу Монгол Улсад 2018 онд хамгийн их буюу 500 хуваарь ирсэн бол 2019 онд ч мөн энэ тоо хэвээр байгааг зохион байгуулагчид онцлон танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан энэ жил болоод цаашид ОХУ-д элсэгчдэд оросын их, дээд сургуулиудын суралцах нөхцөл, амьдралын нөхцөл байдалтай танилцах боломж олгох зорилготойгоор "Россотрудничество" агентлагийн Монгол дахь төлөөөлөгчийн газар Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийг /РЦНК/ түшиглэн гуравдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Үндэсний боловсролын үйлчилгээний танилцуулах үзэсгэлэн болох "Оросын Боловсролын Үзэсгэлэн-2019" дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэнд ОХУ-ын тэргүүлэх 20 гаруй их, дээд сургууль оролцох бөгөөд манай улсад ажиллаж буй монгол, оросын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид, их дээд сургуулиудын бакалавр, магистрын түвшний оюутнууд болон ОХУ-ын их, дээд сургуулиудын төгсөгчид оролцох тул сонирхогчдод хүссэн асуултаа тавих боломжийг олгож байгаа аж.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын атташе Ольга Викторовна Шалимова "ОХУ болон Монгол Улсын боловсролын хамтын ажиллагаа өрнөөд өдгөө 95 жилийг ардаа үдэж байна. Энэ хугацаанд хоёр улсын хүчин чармайлтын үр дүнд Монгол Улсын нийт 60,000 орчим боловсон хүчин ОХУ-д сурч, боловсроод байгааг онцлох нь зүйтэй юм. Энэ жилийн үзэсгэлэнд оролцож буй ОХУ болон Монголын талуудыг харахад тус салбарын хамтын ажиллагаа улам өргөжиж буй нь харагдаж байна" хэмээлээ.

Тус хоёр өдрийн боловсролын үзэсгэлэнгийн үеэр их дээд сургуулиудын танилцуулга, боловсролын асуудал хөндсөн олон улсын эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн, хонжворт сугалаа, их, дээд сургууль төгсөгчидтэй хийх уулзалт, төлөөлөгчдийн уулзалт зэрэг олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөжээ.

"Оросын Боловсролын Үзэсгэлэн-2019" өнөөдрөөс эхлүүлэн 16-ны өдөр хүртэл ОХУ-ын шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-д зохион байгуулагдаж байгаа тул ОХУ-д сурах хүсэлтэй оюутан залуус, иргэдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
x