2020/08/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
20:00
S32
17°
21:00
S31
15°
22:00
S31
14°
23:00
S31
13°
00:00
S31
12°
01:00
S31
11°
02:00
S31
11°
03:00
S31
10°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Явуухулан судлалын номууд

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 3 сарын 14
iKon.MN

Утга зохиол судлаач, доктор Ядамбатын Баатар хэдийгээр эх орноосоо хол хилийн чинадад амьдарч байгаа ч Явуухулан судлалын бүтээлүүдээ туурвисаар байна. Тэрбээр анх Их яруу найрагчийн гэргий Б.Адъяагийн хамт Явуухулангийн яруу найргийн эмхэтгэлийг 1985 онд "Түүвэр зохиол" нэртэйгээр эрхлэн хэвлүүлсэн билээ. 

Доктор Я.Баатар "ХХ зууны Монголын манлай яруу найрагч Бэгзийн Явуухулан" хэмээх эрдэм шинжилгээний нэг сэдэвт зохиолдоо яруу найрагч Б.Явуухулангийн амьдрал, уран бүтээлийн талаар таван дэвтэрт хувааж, намтар судлал, утга зохиолын онол, хэл шинжлэл, гүн ухааны арга зүйн үүднээс нарийвчилсан дэлгэрэнгүй судалгаа хийжээ.

Б.Явуухулан амьдарч байсан цаг үеийнхээ соёл, утга зохиолын гол төлөөлөгч болж чадсан, нийгмийн дэвшлийн нүүр царайг тодотгож өгсөн учир ХХ зууны манлай яруу найрагчийн сэнтийд заларсан төдийгүй монголын орчин үеийн яруу найргийн хөгжилд гарамгай амжилт гаргасан болохыг олон талаас нь нээж харуулсан байна. Энэ боть номынхоо эхэнд "Ийм нэгэн ном болоод үүн лүгээ төс барьцалдсан орчил хэдэн номыг бичих нь хаашаа ч булташгүй, хазайж гулзайшгүй, хальтарч няцашгүй, хэнтэй ч хуваалцашгүй миний эрх үүрэг юм. Энэхүү эрх үүргийг надад олгосон аав Норовын Ядамбат, ээж Санжмятавын Гаадмаа нартаа зориулав" хэмээн зохиогч цохжээ. 

Мөн "Б.ЯВУУХУЛАНГИЙН "БИ ХААНА ТӨРӨӨ ВЭ?" хэмээх дараагийн эрдэм шинжилгээний нэг сэдэвт зохиолд "Би хаана төрөө вэ?" шүлэг тухайн зохиогчийн урын санд шилдэг бүтээл төдийгүй Монголын орчин үеийн яруу найргийн хөгжилд гарамгай ололт болохыг олон талаас нь шинжиж утга зохиолын онол, хэл шинжлэл, гүн ухааны үүднээс нарийвчилсан судалгаа хийжээ. Энэ номынхоо эхэнд "Өвөг эцэг Санжийн Норов, түүний төрсөн ах Санжийн Бэгз, тэдний ах дүү нар болон ахмад үеийн төрөл төрөгсдийнхөө гэгээн дурсгалд зориулав" хэмээн зохиогч цохжээ. Явуухулан найрагч бол Я.Баатарын авга ах ажээ. Б.Явуухулангийн "Би хаана төрөө вэ?" шүлэг нь 365 үгтэй (нэг жилийн хоногийн тоо), 12 бадагтай (сарын тоо), бадаг бүр 30 үгтэй (сарын хоногийн тоо), 

Нэг бадаг таван шадтай (таван өнгө, таван махбод), нийт 60 шадтай (нэгэн жаран), "эзэгнэнхэн" хэмээх гол үг нийт 24 удаа давтагдсан (билгийн тооллын 24 улирал, 25 нас) байдаг... зэргийг эл бүтээлээс дэлгэрүүлж үзэж болно. 

"ЯВУУХУЛАНГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН СУДАЛГАА" хэмээх эрдэм шинжилгээний өгүүллийн ном нь "Явуухулан судлалын зарим асуудал", "Б.Явуухулангийн зохиолын дүрслэх ба яруу хэрэглүүр" хэмээх хоёр бүлэг өгүүлэл болон яруу найргийн хэлний тухай нэг сэдэвт бүтээл зэргээс энэ боть бүрдэж байгаа юм.

x