2019/08/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.73₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
02:00
S31
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10°
10:00
S30
12°
11:00
S30
14°
12:00
S30
16°
13:00
S30
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд”-д Японоос 1.8 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлнэ

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 13
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Масато Такаока нар өчигдөр (2019.03.12) Засгийн газар хоорондын 1.8 сая ам.долларын Төслийн бус буцалтгүй тусламжийн солилцох Ноот бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр манай улсын байгаль орчны салбар тэр дундаа “Цэнгэг усны нөөц , байгаль хамгаалах төвд”-д шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм.

1990 оноос хойш Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газарт нийт 22 удаагийн 21.3 тэрбум иений (ойролцоогоор 195.0 сая ам.доллар) төслийн бус буцалтгүй тусламжийг эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгаалал болон байгаль орчны салбарт шаардагдаж буй тоног төхөөрөмж нийлүүлжээ.

Монгол Улсыг зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээс хойш нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт тулгараад буй хүндрэл, бэрхшээлийг даван туулахад Япон Улсын Засгийн газар хамтран ажиллаж, нийт 310.0 гаруй тэрбум иений (2.8 тэрбум ам.доллар) зээл тусламжийг олгоод байна.

 

Эх сурвалж: Сангийн яам

x