Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдугаар сарын 15-наас Шенгений визийн материалыг Германы виз мэдүүлгийн төвөөр дамжуулж авна

ikon.mn
2019 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани улсад зорчих Шенгений богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авдаг болно.

Харин дээрх орнуудад албан ажлаар болон 90-ээс дээш хоногоор зорчих иргэдийн визийн мэдүүлгийн хувьд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдын адил хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ХБНГУ-ын ЭСЯ-ны https://ulan-bator.diplo.de/ цахим хуудаснаас авах боломжтой.

Виз мэдүүлгийн төвийн байрлал: DHL төвийн байр /Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10/5, Улаанбаатар 14210/-нд VFS Глобал компанийн виз мэдүүлгийн төв

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ КОНСУЛЫН ГАЗАР