Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Зэс корпорациас Засгийн газарт хүргүүлсэн асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн, дотооддоо шийдвэрлэх хүсэлт

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2019 оны 3 сарын 12
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

Засгийн газраас Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудад онцгой дэглэм тогтоосон.

Нэр бүхий хуульчид Засгийн газрын онцгой дэглэм тогтоосон 91 дүгээр тогтоол болон тус тогтоол үндэслэн гарсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хууль Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаад байгаа билээ.

Тэгвэл Монголын зэс корпорациас үүссэн нөхцөл байдал удаан үргэлжлэх нь хоёр үйлдвэрийн хэвийн, тогтвортой ажиллагаа, цаашлаад Монгол Улсын эрх зүйт тогтолцооны хөгжил, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд харшилсан таагүй туршлагыг үлдээх тул асуудлыг дотооддоо шийдэж, хэлцлийн ширээний ард суух хүсэлт хүргүүлсэн байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.