Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

МҮЭСТО-ны хойд талын болон 25 дугаар эмийн сангийн зам дагуух том самбаруудыг буулгав

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оноос зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжуудыг үе шаттайгаар албадан буулгаж эхэлсэн.

Өчигдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МҮЭСТО-ны хойно байрлах том оврын дөрвөн ширхэг зар сурталчилгааны самбар, 25 дугаар эмийн сан дагуух том оврын самбарыг тус тус буулгасан байна.

2018 оноос хойш одоогийн байдлаар 1,200 ширхэг зар сурталчилгааны самбар буулгаад байгаа аж.

 


Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба