Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дундаж цалин 88.5 мянган төгрөгөөр нэмэгдэж 1.1 сая төгрөг боллоо

Б.Ану
2019 оны 3 сарын 12
iKon.MN

2018 оны IV улирлын эцсийн байдлаарх дундаж цалингийн хэмжээг өнөөдөр зарлалаа. 

Үндэсний Статистикийн Хорооны мэдээлж буйгаар дундаж цалин 2018 оны III улирлаасаа 88.5 мянган төгрөгөөр нэмэгдэж 1.1 сая төгрөг болжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны IV улиралд нийт 40.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 652.2 мянган ажиллагчид хамрагдсан байна.

Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 (5.3%) мянгаар, өмнөх улирлаас 0.5 (1.2%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 38.3 (6.2%) мянгаар, өмнөх улирлаас 1.2 (0.2%) мянгаар тус тус нэмэгдсэн тухай өнөөдөр Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын:

  • 46.4 (7.1%) мянга нь 240,000 төгрөг хүртэлх цалинтай,
  • 112.2 (17.2%) мянга нь 240,001-500,000 төгрөгийн цалинтай,
  • 213.3 (32.7%) мянга нь 500,001-900,000 төгрөгийн цалинтай,
  • 140.9 (21.6%) мянга нь 900,001-1300,000 төгрөгийн цалинтай,
  • 36.2 (5.6%) мянга нь 1300,001-1500,000 төгрөгийн цалинтай,
  • 103.3 (15.8%) мянга нь 1500,001 төгрөгөөс дээш цалинтай байна.

График 1, ААНБ-ын ажиллагчид, цалин хөлсний бүлгээр, дүнд эзлэх хувиар, 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар, ҮСХ

Тайлбар: Медиан цалин нь ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин юм.

 

 

График 2, Дундаж цалингийн өсөлт, улирлаар

 

График 3, Цалингийн бодит өсөлт,

 

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 135.4 мянган төгрөгөөр их байна.

График 4, Ажиллагчдын сарын дундаж цалин, бүсээр, 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар, мянган төгрөгөөр

 

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.5 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 704.2 мянган төгрөг байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын:

  1. 99.9 (15.3%) мянга нь боловсролын салбарын,
  2. 77.4 (11.9%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын,
  3. 74.5 (11.4) мянга нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын,
  4. 68.9 (10.6%) мянга боловсруулах үйлдвэрлэлийн,
  5. 43.1 мянга нь барилгын салбарын,
  6. 41.8 мянган нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын,
  7. 38.6 (5.9%) мянга нь уул, уурхай олборлолтын салбарын,
  8. 33.5 (5.1%) мянга нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарын ажиллагчид хамрагдсан бол үлдсэн хувийг бусад салбарын ажиллагчид эзэлж байна. 

График 5, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан даатгуулагчдын тоо, салбарын ангиллаар, 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар

 

 

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:

  1. 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 668.0 мянган төгрөг,
  2. 10-49 ажиллагчтайнх 879.8 мянган төгрөг,
  3. 50-99 ажиллагчтайнх 998.2 мянган төгрөг,
  4. 100-199 ажиллагчтайнх 1.1 сая төгрөг,
  5. 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.6 сая төгрөг байна. 

График 6, Ажиллагчдын сарын дундаж цалин, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр, 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар, мянган төгрөгөөр

 

 

ҮСХ -ны бэлтгэсэн дэлгэрэнгүй мэдээллийг инфографикаар харуулбал:

 
 

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо