Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын экспортын орлого II сард 255.2 сая ам.доллараар буюу 30% өсөв

Б.Ану
2019 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Экспортын бүтцийг 2019 оны хоёрдугаар сарын байдлаар авч үзвэл, нийт экспортын:

  1. 75.5 хувь эрдэс бүтээгдэхүүнд;
  2. 17.9 хувь алтны экспортод,
  3. 2.3 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус  ногдож байна.

Өөрөөр хэлбэл, эрдэс бүтээгдэхүүн, алтны экспортыг нэмж харвал Монгол Улсын нийт экспортын 93.4 хувийг ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. 

Гаалийн Ерөнхий Газрын 2019 оны хоёрдугаар сарын гадаад худалдааны тайлангаас үзвэл экспорт 1,093.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 255.2 сая ам.доллараар буюу 30.4 хувиар өссөн байна.

Тодруулбал, Монгол Улс 2019 оны эхний хоёр сард дэлхийн 111 улстай худалдаа хийснээс 47 улсад бараагаа экспортлож, 109 улсаас гарал үүсэлтэй барааг импортложээ.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1,931.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.4 хувиар буюу 366.7 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 256.1 сая ам.доллараар  эерэг гарсан байна.

Экспортод гарсан өөрчлөлтийг Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 11 хэсгийн барааны үнийн дүн өсжээ.

Үүнд:

  1. Эрдэс бүтээгдэхүүний экспорт  135.6 сая ам.доллараар, 

  2. сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 123.5 сая ам.доллараар,

  3. нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 7.1 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.

Экспортын гүйцэтгэл, УС-ийн барааны хэсгээр /мян.ам.доллар/

Барааны нэр

Экспорт

Өөрчлөлт

Бүтэц

 

2018.02

2019.02

мян.$

01 Амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн

13,237.4

11,675.6

-1,561.8

-11.8

1.1

02 Ургамлын гаралтай бүтээгдэхүүн

5,775.2

1,686.2

-4,088.9

-70.8

0.2

03 Мал амьтны болон ургамлын гаралтай тос, өөх

59.0

135.4

76.3

129.3

0.0

04 Хүнсний бэлэн бүтээгдэхүүн

11,119.4

15,836.2

4,716.8

42.4

1.4

05 Эрдэс бүтээгдэхүүн

690,572.0

826,221.1

135,649.2

19.6

75.5

06 Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн

519.1

210.7

-308.4

-59.4

0.0

07 Хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлс

31.4

97.4

66.0

210.6

0.0

08 Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл

4,725.0

2,924.6

-1,800.4

-38.1

0.3

09 Мод, модон эдлэл

27.4

124.4

97.0

353.5

0.0

10 Цаас болон картон, тэдгээрээр хийсэн зүйлс

2.2

4.9

2.7

124.7

0.0

11 Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл

17,598.5

24,703.6

7,105.1

40.4

2.3

12 Гутал, малгай, төрөл бүрийн бусад зүйл

317.7

121.6

-196.1

-61.7

0.0

13 Чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүн

5.0

27.3

22.3

446.9

0.0

14 Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос

72,371.9

195,928.4

123,556.5

170.7

17.9

15 Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн

16,248.5

9,942.8

-6,305.6

-38.8

0.9

16 Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг

4,420.8

1,732.4

-2,688.5

-60.8

0.2

17 Авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги

785.2

1,633.8

848.6

108.1

0.1

18 Хараа зүй, гэрэл зураг, хэмжүүр, хяналт, эмнэлгийн багаж хэрэгсэл, цаг, хөгжмийн зэмсэг эдгээрийн эд анги

357.8

337.7

-20.1

-5.6

0.0

20 Аж үйлдвэрийн төрөл бүрийн бараа

232.7

295.7

62.9

27.0

0.0

21 Урлагийн бүтээл, цуглуулга хийх, зориулалтын зүйлс ба эртний үнэт дурсгалын зүйлс

1.4

1.1

-0.3

-20.0

0.0

ДҮН

838,407.6

1,093,641.1

255,233.5

30.4%

100.0%

Эрдэс бүтээгдэхүүний экспорт
  1. Төмрийн хүдэр,

  2. чулуун нүүрс,

  3. зэсийн баяжмал,

  4. цайрын баяжмал,

  5. жонш,

  6. молибдений баяжмал,

  7. боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.4 хувь буюу нийт экспортын 74.3 хувийг эзэлж байна.

Чулуун нүүрс

2019 оны эхний хоёр сард 332.4 сая ам.долларын 4.0 сая тонн чулуун нүүрс  экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 90.2 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 876.4 мянган тонноор тус тус их байна.

2018 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 76.9 ам.доллар байсан бол энэ онд 82.6 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 97.9 % БНХАУ руу гаргасан байна.

Зэсийн баяжмал

2019 оны эхний хоёр сард 229.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.3 тонноор их байгаа ба хилийн дундаж үнэ 1,338.7 ам.доллараас 1,347.2  ам.доллар болж 8.4 ам.доллараар өссөн байна.

2018 оны эхний хоёр сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 274.6 сая ам.доллар байсан бол тайлант сард 309.1 сая ам.доллар болжээ.

Боловсруулаагүй нефт

Боловсруулаагүй нефтийн экспорт 1,011.4 мянган баррель буюу 53.0 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1.5 мянган баррелаар их, үнийн дүнгээр 9.6 сая ам.доллараар бага байна.

Нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 62.0 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 52.4 ам.доллар болж буурчээ.

Төмрийн хүдрийн экспорт  

Төмрийн хүдрийн экспорт  1181.4 мянган тонн буюу 52.2 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 249.1 мянган тонноор, үнийн дүн нь 12.6 сая ам.доллараар тус тус өсчээ.

Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 44.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 ам.доллараар өссөн байна.

Цайрын баяжмал

2019 оны эхний хоёр сард 24.6 мянган тонн цайрын баяжмалын 1 тонныг дунджаар 1,397.8 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 360.0 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 34.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 2.7 сая ам.доллараар буурчээ.

Жонш

2019 оны эхний хоёр сард 23.3 сая ам.долларын 69.2 мянган тонн жонш экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 19.7 мянган тонноор, үнийн дүнгээр 7.7 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 337.6 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.9 ам.доллараар өссөн байна.

Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 31.9 хувь ОХУ-д, 67.0 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.

Молибдены баяжмалын

Молибдены баяжмалын  экспорт үнийн дүнгээр 8.2 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 6,407.5 ам.доллараас 8,761.6 ам.долларт хүрч, 2,354.1 ам.доллараар өсчээ.

2019 оны эхний хоёр сард 935.9  тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 13.2 тонноор бага байна. Молибдены баяжмалын 83.8 хувийг БНХАУ-руу гаргасан байна.

Бусад барааны экспорт

2019 оны эхний хоёр сард 4,665.2 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,969.2 кг-аар их байна.

Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,561.6  ам.доллар байсан бол энэ онд 41,998.0 ам.доллар болж 563.6 ам.доллараар багасжээ. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 123.7 сая ам.доллараар өссөн байна.

2019 оны эхний хоёр сард:

  1. 4.2 мян.тонн адууны мах, 
  2. 544.6 тн хонь, ямааны мах,
  3. 243.8 тн малын дайвар бүтээгдэхүүн экспортлосон байна.

 

Статистик эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар