Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Конор Макгрегор дээрмийн гэмт хэрэг үйлдээд баривчлагджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Холимог тулааны спортын од, Ирландын тамирчин Конор Макгрегор АНУ-ын Майами хотод бусдыг дээрэмдсэн хэргээр баривчлагджээ.

Тэрээр өчигдөр Fontainebleau Miami Beach зочид буудлаас гарч явахдаа өөрийнх нь зургийг авсан фэнийхээ гар утсыг булааж эвдэлсэн байна.

Макгрегор гар утсыг эзнийх нь гараас булаан авч, газар хаяад хэд хэд дэвсэлсний дараа буцааж өгөлгүй аваад явсан тухай Майамигийн цагдаа мэдээлжээ.

Удалгүй түүнийг бусдын эд зүйлсийг дээрэмдсэн хэргээр баривчилсан байна.

Хохирогчийн гар утас $1,000-ын үнэтэй байсныг цагдаагийн мэдэгдэлд дурджээ. Өнгөрсөн онд өрсөлдөгч тамирчныхаа автобус руу довтолсны дараа шүүхээс Макгрегорт уур бухимдлаа барьж сурах сургалтад суух, таван өдөр нийгмийн тустай хөдөлмөр гүйцэтгэх шийтгэл оноож байв.

Хоёр жинд дэлхийн аварга болж байсан Макгрегор одоо дараагийн тулааныхаа бэлтгэлийг Майамид хийж байгаа юм. Тэр 2018 оны аравдугаар сард Оросын Хабиб Нурмагомедовт ялагдсанаасаа хойш дэвжээнд гараагүй байгаа.

Үүнээс өмнө тэр мэргэжлийн боксын дэлхийн аварга Флоид Мэйуидертэй түүхэнд бичигдэх өндөр шагналтай тулаан хийж, $30 сая орчмыг халаасалсан юм. Харин түүний өрсөлдөгч энэ тулаанаас $100 саяыг олсон гэдэг.

 

Эх сурвалж: BBC