Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Байгаль орчны салбарт нийт 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурна

ikon.mn
2019 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Холидэй-Инн зочид буудалд

09.00 -17:00 цагт "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл"-тэй хамтран Дэд бүтцийн хүртээмжийн талаарх семинар болно. 

“Новотел” зочид буудалд

10.00 цагт “Намын төр үү, Түмний төр үү” хэлэлцүүлэг болно.

"Хуульчдын танхим"-д

10:00-13:00 цагт  "Хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгаа, тулгамдаж буй асуудлууд" хэлэлцүүлгийг Хуульчдын холбоо зохион байгуулна. 

Засгийн газрын III байр

11.00 цагт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний хоёр сарын статистик мэдээг танилцуулна.

Сангийн яамны Хүндэтгэлийн танхимд

11:00 цагт Монгол Улсын байгаль орчны салбарт нийт 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Японы Элчин сайд М.Такаока нар гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

НЗДТГ-ын Б танхим

11:00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Налайхын авто замын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна. Авто замын засварын ажлын хугацаа, гүйцэтгэлийн талаар ярилцана.

Эрүүл мэндийн яамны А танхимд

12:00 цагт 21 Аймгийн НЭ, БОЭТөв, 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, Улсын томоохон эмнэлэгүүдэд Хэт авиан оношилгооны эхо, зөөврийн рeнтгeн зэрэг аппаратуудыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гардуулж өгөх ажиллагаа болно.