2021/09/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.64₮
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
17°
|
04:00
S29
05:00
S26
06:00
S29
07:00
S30
08:00
S26
09:00
S40
10°
10:00
S40
10°
11:00
S40
12°
12:00
S40
13°
13:00
S40
16°
14:00
S40
17°
15:00
S40
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бямбатогтох: А амин дэмийг тавдугаар сард өрхийн эмнэлгүүдээр олгоно

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг

Хавар цагт хүмүүсийн дархлаа сулрах магадлал ихэсдэг тул өрхийн эмнэлгүүдээр бага насны хүүхдүүдэд ямар амин дэм олгодог талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Бямбатогтохоос тодрууллаа. Тэрбээр, "Тавдугаар сараас эхлэн зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдэд А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр олгоно. Түүнчлэн одоогийн байдлаар Завхан, Говь-Алтай аймгийн болон Баянзүрх дүүргийн зургаан сартайгаас таван нас хүртэлх хүүхдүүдэд, Сонгинохайрхан дүүргийн мөн насны зарим хүүхдэд олон найрлагат бичил тэжээлийг олгож байна" гэлээ. 

Энэхүү олон найрлагат бичил тэжээлийн жилийн хэрэгцээг UNICEF санхүүжүүлж байгаа бөгөөд 12 төрлийн амин дэм, зургаан төрлийн эрдэс бодисыг агуулдаг байна. 

А аминдэмийг  жилд хоёр удаа тавдугаар сар болон арваннэгдүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой. 

  • 6 -11 сартай хүүхэд 100,000 олон улсын  нэгж А аминдэмийг
  • 12-59 сартай хүүхэд 200,000 олон улсын нэгж А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.
  • 6 хүртэлх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авдаг.

 

x