Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

"АРД КРЕДИТ ББСБ" ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа 2019.03.12-нд эхэлнэ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 3 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр "Ард Кредит ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо. 

ADB гэх тикер дор бүртгэгдэх энэ хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны  захиалга  олон нийтэд санал болгосон дүнгээс 3 дахин давж ирсэн бөгөөд нийт ирүүсэн захиалгын дийлэнх нь 85 төгрөгөөр ирсэн хэдий ч үнэт цаас гаргагч “Ард Кредит ББСБ” ХК болон андеррайтерийн компани болох "Ард Капитал ҮЦК" ХХК-ийн зүгээс МХБ-ийн журам, хөрөнгө оруулагчдад өгөх өгөөжийг харгалзан үзэж нэгж хувьцааны нийлүүлэх үнийг нийт ирүүлсэн захиалгын тоо хэмжээгээр жигнэсэн дундаж ханш буюу 81 төгрөгөөр тогтоож, ирүүлсэн захиалгын 43.73 хувиар хувь тэнцүүлэн тооцож хуваарилалт хийсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулагчид тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг өнөөдрөөс буцаан авах эрх үүслээ.

Ард Кредитын IPO-ны тэргүүн андеррайтераар Ард Капитал ҮЦК, туслах андеррайтераар Ард Секюритиз ҮЦК, хуулийн зөвлөхөөр ИЭлСи ХХН, үнэлгээчээр БДО Аудит ХХК, аудитороор Далайван Аудит ХХК тус тус ажилласан байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй доорх хаягаар холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Холбоо барих утас: 7707-3322, 77078080

И-мэйл хаяг: info@ardcredit.com

Вэб сайт: www.ardcredit.com

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.