Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

"САНТ" сургуулийн бэлтгэл ангид хэрхэн элсэх вэ?

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

“Сант” сургуулийн нэгдүгээр ангийн элсэгчиддээ зориулсан бэлтгэл ангийн хичээл 2019 оны 4-р сарын 8-нд эхэлнэ.

Бэлтгэл анги гурван долоо хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд “Сант” сургуулийн бэлтгэл ангид суусан хүүхдүүд шалгалт өгөхгүйгээр нэгдүгээр ангидаа элсэн суралцах боломжтой.

Сант сургуулийн бэлтгэл ангид бүртгүүлэх хоёр алхам:

Алхам 1: Хэрэв та өөрийн биеэр ирж сургуультай танилцаж, мэдээлэл авч бүртгүүлэх бол 2019 оны 3-р сарын 11-29-нийг хүртэлх хугацаан дахь ажлын өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд "Сант" сургууль дээр ирж бүртгүүлээрэй.

Алхам 2: Хэрэв та өөрийн биеэр ирэх боломжгүй бол цахим банкаар бүртгүүлэх боломжтой.

Бэлтгэл ангийн төлбөрийг доорх дансанд шилжүүлэхдээ эцэг, эхийн утасны дугаар, хүүхдийн овог, нэрийг зөв бичээрэй. Бүртгэлийг ажлын гурав хоногийн дотор сургуулиас утсаар залгаж баталгаажуулна.

Дансны мэдээлэл:

Байгууллагын нэр: Сант дунд сургууль

Дансны дугаар: Хаан банк: 516 301 8552, ХХБ: 404 014 391

Бэлтгэлийн төлбөр:  Таван зуун мянган төгрөг

Гүйлгээний утга: Утасны дугаар, хүүхдийн овог, нэр

Бүртгэлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл 99048584 дугаараар эсвэл Сант сургуулийн мессенжерээр холбогдож болно.

"Сант" сургуулийн гурван онцлог

Сант сургуулийн бага анги нэг ангидаа 25 сурагчтай, дунд ангиасаа орос, хятад хэл, код бичих хичээл үздгээрээ давуу талтай.
 
 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.